Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Мобиком Корпораци ХХК-аас барьцаа төлбөрөө аваарай

Үүрэн телефон холбооны оператор компаниудын дараа төлбөрт үйлчилгээг сонгосон иргэдээс барьцаа төлбөр авдаг боловч уг мөнгөний үр шим нь иргэдэд хүрдэггүй, тус үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд ил тод байлгадаггүй нь иргэдээс маш их гомдлыг дагуулж байсан. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлүүлэх ажлыг үүрэн холбооны оператор компаниудтай ярилцаж шийдвэрт хүрсэн юм. Энэ ажлын хүрээнд үүрэн телефон холбооны оператор компаниуд нийт хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулан үе шаттайгаар барьцаа төлбөрийг чөлөөлөх ажлуудыг хийж байгаа билээ. Тухайлбал Мобиком Корпораци ХХК дараа төлбөрт үйлчилгээг 10-аас дээш жилийн хугацаанд ашиглаж байсан хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг 2012 оны 11 дүгээр сараас эхлэн шат дараатайгаар буцаан олгож эхэлсэн ба хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг үндэслэн шалгуур үзүүлэлтээ буулгаж 6-н жилээс дээш хугацаанд ашиглаж байгаа, тодорхой нөхцөл хангасан, найдвартай хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлж эхэлсэн байна. Тус компани нь 2013 оны 9 дүгээр сарын байдлаар дээрх шаардлагыг хангасан 9603 хэрэглэгч байгаагаас одоогоор 3885 иргэний 326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байгаа тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан ёсоор мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
sekund tutmar tarip togtoono gesen shudraga ursulduun hereglegchiin tuluu gazar Magnai yasan be jil bolchloo
ene neeree davartsan company 1 shirheg bnaa
Хамгийн их уншсан