96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
483,8 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болжээ
УИХ-аар өнгөрсөн хавар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлан гаргасан билээ. Эл хууль 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжиж энэ хугацаанд 483,8 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болжээ. Үүнээс 24 хувь нь 5 хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болсон байна. Энэ нь хууль хамрагдах ёстой иргэдийн 90 гаруй хувь нь гэдгийг албаныхан өгүүлж байна. Хуулийн хүрээнд 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож нөхөн төлсөнд тооцуулах боломжтой болсон юм.
Иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгох юм байна.
УИХ-аар өнгөрсөн хавар “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлан гаргасан билээ. Эл хууль 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжиж энэ хугацаанд 483,8 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болжээ. Үүнээс 24 хувь нь 5 хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болсон байна. Энэ нь хууль хамрагдах ёстой иргэдийн 90 гаруй хувь нь гэдгийг албаныхан өгүүлж байна. Хуулийн хүрээнд 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцож, 1995-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож нөхөн төлсөнд тооцуулах боломжтой болсон юм.Иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос эхлэн тооцож олгох юм байна.
0 Сэтгэгдэл
Ard
ajil hiigeegui naimaa hiij baahan mongo huudiilsen humuusiig uhetlee tsagt barigdan ajillaj tatvar sar bolgon tolj baisan humuusmtei yag adilhan tetgever ogdog ogt shudarga bish zuil shu Erdenee guai bolimoor yum. Chamd naimaachid yamar hahuul ogson yum de
2013.10.02
























