Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
Боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн соёл урлагийн газар, Америк, Чехийн ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотландын уран бүтээлчдийн хамтарсан Монголчуудад зориулсан 7 хоногийн нээлттэй тоглолтын талаар ЮНЕСКО-гоос 2013.10.02-д 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

Өнөөдөр/2013.10.02/ 09:00 цагт МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхим /207 тоот/-д “Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа” сэдэвт уулзалт болно.

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд БЭЛЧЭЭР СУДЛАЛЫН менежмент олон улсын хурал болно. Хуралд Монголоос гадна төв Азийн орнуудын судлаачид оролцоно.

Өнөөдөр 10 сарын 2нд 10:00 цагаас Нийслэлийн иргэдийн танхимд “Жороор олгодог эмийн олголтын өнөөгийн байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.
Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн иргэдэд биеийн тамир спортыг сурталчлах, эрүүл амьдралын хэв маяг, аливаа саад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “СПОРТЛОГ УЛААНБААТАР” бүх нийтийн өдөрлөгийн талаар 11:00 цагт МН мэдээллийн төвд хэвлэлийн хуралтай.

11 цагт Баянгол дүүргийн шүүхэд Татварын байцаагч бүсгүйг онц хэрцгийгээр хөнөөсөн Туяаг шүүх хурал болно.

11:00 цагт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.

17:00 цагт VOLI ард галарейд зураач, лимбэчин Т.Пүрэвбаатарын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан