Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Гадаад паспортныхоо хугацааг шалгахыг сануулав

Хилийн чанадад зорчиж буй манай иргэд гадаад паспортныхаа хүчинтэй хугацааг зургаан сараас багагүй байлгах ёстойг нягталж шалгаагүйн улмаас хүндрэл учирч, паспортоо сунгуулахын тулд нислэгээ хойшлуулах, цаг хугацаа алдах зэрэг асуудалтай тулгарч байгаа гэнэ. Ялангуяа, Хонконгийн олон улсын нисэх буудлаар дамжин гуравдагч орнууд руу буюу Тайланд, Индонез, Сингапур, Малайз зэрэг Зүүн өмнөд Азийн орныг зорьж буй иргэдийн дунд паспортын хүчинтэй хугацаа хангалтгүй зөрчил удаа дараа гарсаар байгааг Хонконг дахь консулын газраас анхааруулжээ.
Иймд, хилийн чанадад зорчих гэж буй иргэд паспортныхаа хүчинтэй хугацааг нягталж шалгах, зургаан сар хүрэхгүй байвал сунгуулах, онгоцны тийз борлуулагч компаниуд тийз бичихдээ зорчигчдод энэ талаар анхааруулж байхыг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас сануулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан