Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Судалгаанд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Улаанбаатар хотын аялал жуулчлалыг судалгаа, мэдлэгт тулгуурласан, эрдэмтэн судлаачдын саналд үндэслэсэн, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн бодлого төлөвлөлттэйгөөр хөгжүүлэхээр нийслэлийн Аялал жуулчлалын газраас зорьж байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Газарзүй, геологийн сургуультай Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Аялал жуулчлалын хөгжлийн бодлого төлөвлөлтөд багш судлаачдын санал, судалгаа шинжилгээний дүнг тусгах, багш, судлаачид, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, санаачилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурталчлахад нь дэмжлэг үзүүлэх, сургалтын материал, сурах бичиг, гарын авлагыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, шилдэг оюутнуудыг НАЖГ-т үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, тэднийг цаашид тогтвортой ажлын байраар хангахыг дэмжин ажиллах, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөөтэй, нийгэмд чиглэсэн, ашгийн бус үйл ажиллагаанд оюутнуудыг татан оролцуулах, тэдний гаргасан санал санаачлагыг дэмжин ажиллах юм. Энэхүү хамтын ажиллагаа нь аялал жуулчлалын салбарын хувьд цоо шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд  нэг талаас судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого төлөвлөлтөөр аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, нөгөө талаас манай улсын аялал жуулчлалын шилдэг багш, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих ач холбогдолтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан