Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
“JCI Монгол” Олон Улсын байгууллага 21 жилийн ойгоо тэмдэглэж байна
“JCI  Монгол” байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллага 1992 онд хөдөлгөөн хэлбэрээр үүсч, эгнээндээ 600 гаруй залуусыг нэгтгээд байгаа залуучуудын сүлжээ байгууллага юм. Залуус яс үндэс, шашин шүтлэг, улс төрийн нам харьяалал үл харгалзан нийгмийн сайн сайхны тулд нэгэн зорилго дор нэгдэж үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын 21 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Тус байгууллагын XVI чуулган энэ сарын 26-28-нд болох аж. Хөтөлбөрийн хүрээнд гишүүдэд зориулсан сургалт, ярилцлага, хэлэлцүүлэг зэрэг олон үйл ажиллагаа явагдахын зэрэгцээ Монголын гарамгай залуусыг шалгаруулах “TOYP” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болох гэнэ. TOYP гэдэг нь The Outstanding Young Person гэсэн үгийн товчлол бөгөөд бизнес, эдийн засаг, улс төр, ангааах ухаан, хувь хүний хөгжил, шинжлэх ухаан технологийн салбарт өндөр амжилт гаргасан гарамгай залууст олгох гэнэ. Энэхүү шагналыг домогт дуучин Элвис Пресли, жүжигчин Джаки Чан, АНУ-ын ерөнхийлөгч асан Жони Фициралд Кеннеди зэрэг алдартнууд хүртэж байжээ. 

А.Бөхням
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан