СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД ЧИНБАТЫН УНДРАМ ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
"ЭЕШ өгөхдөө иргэний үнэмлэхгүй бол E-Mongolia лавлагаа, жолооны үнэмлэхээр оруулж болно"
Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ
ГЕГ: АТГ-аас гаалийн 13 байцаагчийг шалгахад 3 албан хаагч хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн
Шөнийн тээвэр үйлчилж байна
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
ЭЕШ-тай өдрүүдэд нийслэлд зам засахгүй
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ
“НОЁН ХАЙРХАН” ХӨДӨЛГӨӨНИЙХӨН ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА, ЗАРИМ САЙДАД ХАНДЖЭЭ
“Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр оруулж ирсэнтэй холбоотойгоор зарим алтны ордын үйл ажиллагаа сэргэх гэж байгаа. Уг хуулиар сэргээгдэх лиценз дунд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Ноён уулын ашиглалтын тусгай зөвшөөрөл багтжээ. Энэ талаар МоАХ-ны Зүүнхараа салбарыг үүсгэн байгуулагч, “Ноён хайрхан” хөдөлгөөний тэргүүн М.Цэрэндолгортой ярилцлаа.
-Ноён уулын ашиглалтын лицензийг сэргээх гэж байгаа тухай нутгийн иргэд хөдөлгөөн байгуулж, эсрэгүүцлээ илэрхийлж байгаа гэсэн?
-“Ноён хайрхан” хөдөлгөөнийхөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Соёл, спорт аялал жуулчлалын сайд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүдэд өргөх бичиг барьсан. Ээлжит бус чуулганаар “урт нэртэй” хуулийн талаар хэлэлцэх гэж байгаа учраас Ноён уулыг хамгаалж, алт ухуулахгүй байхаар тэмцэж байгаа юм. Зүүнхараа сум дахь МоАХ-ны салбар зөвлөл, ногоон байгууламж бий болгох иргэдийн нөхөрлөл бүлгүүдийг дэмжих сан төрийн бус байгууллага, байгаль орчныг хамгаалах бүлгүүдийг дэмжих үндэсний холбоо зэрэг хамтарч байна. Бид ард түмнийхээ дэмжлэгтэйгээр энэ хоёр төрийн бус байгууллагатай хамтарч “Ноён хайрхан” хөдөлгөөн байгууллаа. Ноён уулын маань алтанд гадаадынхан шунаж байгаа. Ашиглалтын лиценз авсан компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг бид зорилгоо болгосон. Цаашлаад түүх соёлын дурсгал хадгалж буй Ноён уулаа төрийн тусгай хамгаалалтад оруулах. Хүннүгийн цогцолбор, аялал жуулчлалын бүс болгохыг бид хүсч байгаа юм. Тиймээс Ноён уулын алтыг хайх, олборлох тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахын төлөө бид нэгдлээ.

-“Ноён хайрхан” хөдөлгөөн өргөх бичиг барихаас гадна өөр ямар ажил амжуулаад байна вэ?
-Шууд ардчиллын зарчмаар иргэдийнхээ саналыг эхлээд сонссон. Иргэдийн саналыг сонсох баг байгуулж, ажиллаж байна. Ерөнхийлөгч Элбэгдоржид өгсөн бичигтээ биднийг дэмжиж байгаа 2000 гаруй хүний гарын үсгийг хавсаргалаа. Ноён уулын түүхийг судлах баг ажиллаж байгаа. Ноён уулын ямар түүх, соёлыг өөртөө хадгалж байгаа вэ гэдгийг судлах юм. Судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажиллаад түүхээс нь ард иргэдээ таниулан сурталчилж байгаа.
-Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандсан уу?
-Ерөнхийлөгч Элбэгдорж сонгуулиар очихдоо энэ талаар ярьж, дэмжиж байгаагаа хэлсэн. Ээлжит бус чуулганаар “урт нэртэй” хуулийн талаар хэлэлцэхээр болсон учраас бид өргөх бичгээ дээр хэлсэн хүмүүст өгөөд дэмжлэг хүсч байна. Энд ирээд тойргоосоо сонгогдсон гишүүдтэйгээ уулзах ямар ч боломж алга. Наймдугаар сард ирэхэд хэн ч байхгүй амраад явчихсан байсан. Одоо болохоор туслахууд нь хүнтэй ч зөв мэндэлчихэлгүй, “мэдэхгүй, бичиг хэрэгт өгчих” гээд сууж байна.
Биднийг төлөөлж байгаа төрийн түшээд үүнд анхаарх ёстой. Мөн төрийн албан хаагчид иргэдтэй ингэж үл хүндэтгэлтэй харилцаж байгааг үнэхээр гайхлаа. Үйлчлэх ёстой байтал хямсганаж суугаа нь арай л дэндэж байна.
-Ноён уулын орчимд хэчнээн лиценз олгогдсон юм бэ. Одоо хэдийг нь эргээд сэргээх гээд байгаа юм бол оо?
-Ноён уул 5000 га газрыг хамардаг. Үүнээс 3500 га-д нь ашиглалтын лиценз олгосон. “Сентера гоул” ХХК-нд 1500 га, “Гачуурт” ХХК-нд 130 га, “Зуун мод уул” ХХК-нд 1300 га, “Пураам” ХХК-нд 150 га, “Лучиро” ХХК-нд 450 га-д ашиглалтын лиценз өгсөн. Ноён уул маань Сэлэнгэ, Төв аймгийн нутаг дамнан оршдог, битүү ой модтой. 3500 га-д нь 2002 оноос хойш ашиглалтын лиценз өгч эхэлсэн байдаг юм. Хамгийн их талбай авсан нь “Сентера гоулд” ХХК. “Зуун мод уул” ХХК бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дүү Төгсөөгийн компани гэсэн. Эрдэнэбат өмнө нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан.
Үлдсэн 1500 га-д нь хайгуулын лиценз олгоно гэж яригдаж байгаа юм билээ. Монголчууд бидний хяналт сулыг ашиглаад гадаадынхан алтын минь ухаад гаргаад байгаа ч юм бил үү мэдэхгүй шүү дээ.
-Орон нутгийн удирдлагууд үүнд ямар хариу хэлж байх юм?
-Уг нь тэд Ноён уулаа хамгаалж авч үлдэхийн тулд дээд газрууддаа хандах ёстой. Энэ зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Ер нь сүүлийн хэдэн жил Засаг төрийг хэн барьж ирсэн билээ ойлгомжтой шүү дээ.
Ноён ууланд маань Хүннүгийн үеийн том жижиг 200 гаруй булш бунхан байдаг гэж судалгаагаар тогтоосон. Түүхийн үнэт олдвороо ССАЖЯ хамгаалах ёстой.

Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл