96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Валютын өсөлтөөс үүдэж шатахууны үнэ өсөхгүй
Сүүлийн үед Улаанбаатар хотод байрлах зарим шатахуун түгээгүүрээр АИ-92 бензин худалдаалахгүй байгаа нь иргэдэд шатахууны хомсдол үүсэх нь гэсэн хардлага төрүүлэх болсон. Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр, “Валютын ханшийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэ өсөхгүй. Засгийн газраас Монголбанктай хамтраад үнэ тогтворжуулах арга хэмжээ авсан. Шатахуун импортлогчдын зүгээс шатахууны үнээ нэмэх санал ирүүлсэн ч одоо долларын ханш харьцангуй тогтворжсон” гэсэн тайлбарыг өгсөн юм. Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүн байгаа гэнэ. Үүнээс А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизелийн түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй байна. Энэ бол компанийн нөөц. Үүн дээр улсын нөөц гэж бийг хэлсэн юм.
Харин шатахуун өгөхгүй байгаа нь компаниудын засвар үйлчилгээтэй холбоотой гэж тайлбарлалаа.
Мөн энэ сарын 9-13-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт шатахуун хангамжийн сүлжээ болох НИК ХХК, Магнай трейд ХХК компаниуд шатахууны хангалтыг газар тариалангийн бүс нутагт эхний ээлжинд түлхүү хангасан. Үүнтэй холбоотой тухайлбал Баян-Өлгий аймагт шатахууны нийлүүлэлт багаснаар ШТС-аар хязгаарлалтай олгож байсан байна. Зарим хувийн ШТС-ууд тухайлбал Алтай сум дахь ШТС нь энэ богино хугацааны хязгаарлагдмал байсныг ашиглан үнийг өсгөж 2000 төгрөгт хүргэсэн байсан. Сүүлийн долоо хоногт Баруун аймгуудын шатахууны нийлүүлэлт хэвийн болж бүс нутагт шатахуун хэвийн олгож байгаа. Баян-Өлгий аймгийн төвд А-80 автобензин 1750, Аи-92 автобензин 1950, дизелийн түлш 1950 төгрөгөөр борлуулагдаж байна гэв.
Б.Галхүү
Сүүлийн үед Улаанбаатар хотод байрлах зарим шатахуун түгээгүүрээр АИ-92 бензин худалдаалахгүй байгаа нь иргэдэд шатахууны хомсдол үүсэх нь гэсэн хардлага төрүүлэх болсон. Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр болсон “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр, “Валютын ханшийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэ өсөхгүй. Засгийн газраас Монголбанктай хамтраад үнэ тогтворжуулах арга хэмжээ авсан. Шатахуун импортлогчдын зүгээс шатахууны үнээ нэмэх санал ирүүлсэн ч одоо долларын ханш харьцангуй тогтворжсон” гэсэн тайлбарыг өгсөн юм. Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүн байгаа гэнэ. Үүнээс А-80 автобензин 30, Аи-92 автобензин 41, дизелийн түлш 30, ТС-1 42 хоногийн нөөцтэй байна. Энэ бол компанийн нөөц. Үүн дээр улсын нөөц гэж бийг хэлсэн юм. Харин шатахуун өгөхгүй байгаа нь компаниудын засвар үйлчилгээтэй холбоотой гэж тайлбарлалаа.

0 Сэтгэгдэл