Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
ГЭР ХОРООЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС ЭХЭЛНЭ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хотын захиргааны цогцолбор”-ыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн Азийн хот болон нийгмийн салбарын хэлтсийн дарга ноён Дивэш Шараныг хүлээн авч уулзах үеэрээ хотын үйлчилгээ, гэр хорооллын төслийн бэлтгэл ажлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Тэр дундаа Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман дэд төв барихаар төлөвлөсний дагуу Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хөгжүүлэхээр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Эл хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг эхлүүлсэн юм. Хотын дарга “Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэд яаруулж байна. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард дулааны шугам сүлжээний ажлаа эхэлмээр байна.
Энэ бол Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болно” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хотын захиргааны цогцолбор”-ыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн Азийн хот болон нийгмийн салбарын хэлтсийн дарга ноён Дивэш Шараныг хүлээн авч уулзах үеэрээ хотын үйлчилгээ, гэр хорооллын төслийн бэлтгэл ажлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Тэр дундаа Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр найман дэд төв барихаар төлөвлөсний дагуу Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хөгжүүлэхээр талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Эл хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг эхлүүлсэн юм. Хотын дарга “Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэд яаруулж байна. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард дулааны шугам сүлжээний ажлаа эхэлмээр байна. Энэ бол Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болно” хэмээлээ.
Т.Баяр
0 Сэтгэгдэл























