Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Агаарын бохирдлын хяналтын чадавхийг сайжруулна

Улаанбаатар хот, БОНХЯ, ЭЗХЯ, Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг сайжруулахаар 2010 оноос 2013 оны 3 сар хүртэл “Техникийн хамтын ажиллагааны төсөл” хэрэгжүүлсэн. Төслийн 2-р шатыг эхлүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран, өнөөдөр “Хэлэлцүүлгийн тэмдэглэл”-д гарын үсэг зурлаа. Төслөөр шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны чадавхийг сайжруулахад шат дараалсан дэмжлэг үзүүлж, цаашдын үйл ажиллагааг үр өгөөжтэй болгохын тулд техникийн чадавхийг дээшлүүлэх, бодитой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 2-р үе шат нь 2013 оны 12-р сараас 2016 оны 12 сар хүртэл үргэлжлэх бөгөөд Агаар орчин, бохирдуулах эх үүсвэрийн дүн шинжилгээ, Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээ, стратеги, бодлогын судалгаа, Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний үнэлгээ, хэрэгжилт, Агаар орчны хяналтын мөчлөгийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг шат дараатай олон ажлыг хэрэгжүүлэх юм

0 Сэтгэгдэл