Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Э.Алтангэрэл хүү Солонгосруу эмчилгээнд явна
Энэ оны 2.10-нд Дорноговь аймгийн Ихэд суманд гэртээгэй шатсан Э.Алтангэрэл хүү 70 хувийн түлэгдэлтэй Улаанбаатарт ирсэн.
Хүүгийн бие өдрөөс өдөрт сайжирч байгаа ч түлэгдсэн хөлийг тэнийлгэх, арьс нөхөж, сорвижсон хэсгийг лазераар арилгуулахын тулд Солонгост эмчлүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Эмчилгээнд ойролцоогоор 15 сая төгрөг хэрэгтэй юм. Эмчилгээний мөнгөнд тус нэмэр болохын тулд 9.27-нд Махараджа ресторанд тоглолт хүлээн авалт хийх тухай Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын тэргүүн Т.Баярбат мэдээлэл хийлээ. Тус үйл ажиллагаанд Extacy, Бүжгийн Улаан сарнай хамтлаг болон DZ man, зэрэг уран бүтээлчид оролцох аж. Хэрэв эмчилгээний зардлаа олчихвол ирэх сарын 8-нд Э.Алтангэрэл хүү Солонгосруу явах аж. Хүүгээ хаясан ээж Эрдэнэчимэг нь одоо Дорноговь аймагт байгаа гэнэ. Хагалгаанд явахаас нь өмнө ээжийг нь авч ирж уулзуулна гэдгээ Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын тэгрүүн Т.Баярбат хэллээ.
Энэ оны 2.10-нд Дорноговь аймгийн Ихэд суманд гэртээгэй шатсан Э.Алтангэрэл хүү 70 хувийн түлэгдэлтэй Улаанбаатарт ирсэн. Хүүгийн бие өдрөөс өдөрт сайжирч байгаа ч түлэгдсэн хөлийг тэнийлгэх, арьс нөхөж, сорвижсон хэсгийг лазераар арилгуулахын тулд Солонгост эмчлүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Эмчилгээнд ойролцоогоор 15 сая төгрөг хэрэгтэй юм. Эмчилгээний мөнгөнд тус нэмэр болохын тулд 9.27-нд Махараджа ресторанд тоглолт хүлээн авалт хийх тухай Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын тэргүүн Т.Баярбат мэдээлэл хийлээ. Тус үйл ажиллагаанд Extacy, Бүжгийн Улаан сарнай хамтлаг болон DZ man, зэрэг уран бүтээлчид оролцох аж. Хэрэв эмчилгээний зардлаа олчихвол ирэх сарын 8-нд Э.Алтангэрэл хүү Солонгосруу явах аж. Хүүгээ хаясан ээж Эрдэнэчимэг нь одоо Дорноговь аймагт байгаа гэнэ. Хагалгаанд явахаас нь өмнө ээжийг нь авч ирж уулзуулна гэдгээ Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын тэгрүүн Т.Баярбат хэллээ.
А.Бөхням
0 Сэтгэгдэл
zochin
saihan setgelt zaluuchuudad talarhaj baina
2013.09.26























