Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Б.ЭРДЭНЭЦОГТЫН ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ
Энэ үгийг л сонсох гэж “Ардчилал” сониныхон бусдыг уриалж, дэмжлэг хүссэн юм. “Ардчилал” сонин, ASSA.mn сайт, С1 телевизийнхэн хамтран сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг солиулах хагалгааны төлбөр болох 30 мянган ам.долларыг цуглуулахаар өөрсдийн хамт олноос 20 сая төгрөг босгож, үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийг уриалж байсан. Тэгвэл бидний чин хүсэл биелж, хагалгаа амжилттай болжээ. Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргал эгч аргаа баран бидэнд хандсан өдөр саяхан. Цаг хором бүрээр хэмжигдэж байсан андынхаа амийг аварч, сэтгүүлзүйн өрхийг бүтэн байлгах гэж хичээсэн ажил маань амжилттай боллоо. Б.Эрдэнэцогт маань өнгөрсөн баасан гарагт манай цагаар 09:30 цагт хагалгаанд орж, 17 орчим цагийн турш үргэлжилсний эцэст 21-ний 05:00 цагт дуусчээ. Харин донор нь хагалгаанд адилхан цагт ороод 21-ний шөнө 01:00 цагт гарсан байна. Хагалгаанаас бүх зүйл хамаарна хэмээн эмч нар мэдэгдэж байсан ч үзэг нэгт нөхөд, сайхан сэтгэлт хүмүүс, түүний ар гэрийнхний залбирал, түүнийг гэсэн сэтгэлийн хүчээр бүх зүйл амжилттай болжээ.
Одоогоор Б.Эрдэнэцогт, түүний донор хоёр сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм. Тун удахгүй түүний биеийн байдлыг харгалзан үзэж хэр удаан эмчилгээ хийлгэхийг нь шийднэ хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдлээ. Донор болсон МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн гуравдугаар курсийн оюутан охин маань ч гэсэн хэзээ буцаж ирэх нь тодорхойгүй байна. Энэ хугацаанд хичээлээс нь чөлөөлж өгсөн тус сургуулийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Мөн андын маань амь насыг хэмжин одох цаг хугацааны эцсийн мөчид тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархлаа илэрхийлж байна. Түүний сайхан сэтгэлийн өглөг Монголын сэтгүүлзүйн салбарт тохиох гарз хохирол, нэгэн ээжийн өрийг эмтлэх зовлон, хоёр бяцхан үр, халамжит ханийг өнчрүүлэх аюулаас гэтэлгэхэд тус нэмэр боллоо.
Олны хүч оломгүй далай гэдэг. Бидний сайхан сэтгэлийн хандив андынхаа амийг аварч чадлаа. Цаашид ч гэсэн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдлыг мэдээлсээр байх болно.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
ashgui dee hurdan edgeerei
ашгүй дээ. нэг хүн ч гэсэн
Хамгийн их уншсан