Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Английн 5 настай иргэдийн дөрөвний нэг нь гүн шүд хорхойдолттой

Английн эрүүл мэндийн нэгдлээс Баасан гарагт шүд өвчлөлтэй холбоотой нэгэн мэдээлэл хүргэсэн нь 5 нас хүртэлх хүүхдийн шүдний эмнэлэг зорьдог гол шалтгааны талаар байлаа. Тэд хамгийн их үйлчлүүлэгчтэй 10 эмнэлгээс авсан 133000 ширхэг 5  настай хүүхдийн шүд өвчлөлийн тухай мэдээллийг нягтлаад тэдний  27 хувь буюу ¼ нь гүн шүд хорхойдолттой гэсэн дүгнэлт гаргажээ. Ерөнхийдөө 5 настай хүүхдэд дээд тал нь 17-20 шүд бүрэн ургасан байдгаас хамгийн ихдээ 5 шүд хорхойтсон байхад хэвийн гэж үздэг. Гол шалтгаан нь шүдний пааланд наалдаж үлдсэн ундаа, хоолны үлдэгдэл хуримлагдсаар хүчил үүсгэж шүдийг бага багаар өвчлүүлсэн гэнэ. Хэрвээ шүд хорхойдолт даамжирвал буйл сулрах аюултай учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаарахын сацуу шүд угаалтыг тогтмол хийх хэрэгтэйг эмч нар сануулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан