Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

2013 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Баруун зүгийн нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос баруун зүгийн нутгаар секундэд 4-9 метр, төвийн нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр, говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас, уулаараа цас орно. Салхи хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 1-3 градус   дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
1 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан