"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий ассамблейд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 22-27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо. Энэ удаагийн чуулганд 102 улсын төрийн тэргүүний, 49 улсын Засгийн газрын тэргүүн, 42 улсын Гадаад хэргийн сайд оролцох юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы үеэр 23-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, “Хөгжлийн үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэл” дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцох бол 25-нд Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай арга хэмжээ, 26-нд өдөр Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанд оролцож үг хэлэх ажээ.
Ерөнхийлөгч Нью Йорк хотод ажиллах хугацаандаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүнтэй уулзах, "Ардчилал хөгжиж байгаа улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран удирдах, Нью-Йоркт төвтэй Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах ”Ардчилал ба түншлэл” арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 22-27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо. Энэ удаагийн чуулганд 102 улсын төрийн тэргүүний, 49 улсын Засгийн газрын тэргүүн, 42 улсын Гадаад хэргийн сайд оролцох юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы үеэр 23-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, “Хөгжлийн үйлсэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ба олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэл” дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцох бол 25-нд Мянганы хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай арга хэмжээ, 26-нд өдөр Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах арга хэмжээ, Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх Ерөнхий Ассамблейн өндөр хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанд оролцож үг хэлэх ажээ.
Ерөнхийлөгч Нью Йорк хотод ажиллах хугацаандаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүнтэй уулзах, "Ардчилал хөгжиж байгаа улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран удирдах, Нью-Йоркт төвтэй Олон улсын Энх тайвны хүрээлэнгээс зохион байгуулах ”Ардчилал ба түншлэл” арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцохоор төлөвлөж байна.
0 Сэтгэгдэл
























