"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Л.Гүндалай: Би АН-д байгуулагдсан жигүүрт нь ороогүй
Ардчилсан намд даль жигүүр ургаж, Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа хэд, хэдэн сайдад хариуцлага тооцох болсон тухай мэдээлэл гарах болсон. Эл жигүүрт УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа 20 гаруй хүн орж, удирдах зөвлөлд багтсан гэх. Тэр дундаа сонгуульд ялагдаж, ажил албан тушаалгүй хоцорсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ерөнхий сайдын шахаанаас болж ажлаасаа халагдсан УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг зэрэг хүмүүс байгаа гэх мэдээлэл ч олны дунд ам дамжин яригдаж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас тодруулсан юм. Жич: Түүнээс ярилцлага авахыг хүсч мэссеж бичсэн боловч Л.Гүндалай над руу дугаар андуурч залгаж, энэ далимд түүнээс цөөн асуултад хариу авсан юм.
-Та над руу дугаар андуурч залгажээ. Би танаас ярилцлага авахыг хүсч мэссеж бичсэн хүн байна?
-Өө тийм үү. Ах нь дугаар андуурч уучлаарай. Ах нь сонин хэвлэлд ярилцлага өгөхгүй байгаа ш дээ. Зарим телевизээс над руу ярьж, “Таныг мартагдсан хүн” буландаа оруулъя гэж л байдаг юм. Би ямар ч хэвлэлд ярилцлага өгөхгүй.
-Нэгэнт холбогдсоных танаас нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Сүүлийн үед Ардчилсан намд жигүүр ургасан тухай мэдээлэл гарсан. Жигүүрийн бүрэлдэхүүнд таныг явж байгаа гэх мэдээлэл байна?
-Үгүй ээ. Би тэнд нь ороогүй. Над руу ярьж л байсан. Би нэг, хоёр жилдээ улс төрөөс хол байна гэдгээ хэлсэн.
-Яах аргагүй л таныг байгаа гэсэн дээ. Ажил, албан тушаалгүй үлдэж, намдаа гомдсон болохоор таныг орсон гэх бор шувуу нисч байна?
-Үгүй, үгүй. Ажлын хэрэг ч алга.
-Та тэгээд юу хийж байна даа?
-Амраад л байна. Гадуур, дотуур яваад л...
-Сонгуулиас хойш та хэвлэлээр өөрийн дуу хоолойгоо хүргэсэнгүй. Ер нь, нэг ил гарах цаг болчихсон юм биш үү?
-Тийм ээ. Ах нь нам гүм байгаа. Цаг нь болохоор дуугарна аа. За баяртай.
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Гүндалай хэдэн мулзан толгойтой юм удирдан Зайсанд бусдын дулааны шугамыг тасалж хүмүүсээс мөнгө нэхэж дарамтлах ажил хийж байна лээ ш дээ Улаан цагаандаа гарчихсан дээрэмчин болсон байна лээ ш дээ. Бас АН-ын хамгаалалтад \Билэгтийн цагдаа нар түүнийг өөгшүүлдэг бололтой\ гэж байгаа. Иймэрхүү л хүмүүс Их хуралд 3 удаа сууж бас сайд хийсэн байгаа юм даа Чааваас гэж
Ардчилсан намд даль жигүүр ургаж, Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа хэд, хэдэн сайдад хариуцлага тооцох болсон тухай мэдээлэл гарах болсон. Эл жигүүрт УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа 20 гаруй хүн орж, удирдах зөвлөлд багтсан гэх. Тэр дундаа сонгуульд ялагдаж, ажил албан тушаалгүй хоцорсон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ерөнхий сайдын шахаанаас болж ажлаасаа халагдсан УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг зэрэг хүмүүс байгаа гэх мэдээлэл ч олны дунд ам дамжин яригдаж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас тодруулсан юм. Жич: Түүнээс ярилцлага авахыг хүсч мэссеж бичсэн боловч Л.Гүндалай над руу дугаар андуурч залгаж, энэ далимд түүнээс цөөн асуултад хариу авсан юм.-Та над руу дугаар андуурч залгажээ. Би танаас ярилцлага авахыг хүсч мэссеж бичсэн хүн байна?
-Өө тийм үү. Ах нь дугаар андуурч уучлаарай. Ах нь сонин хэвлэлд ярилцлага өгөхгүй байгаа ш дээ. Зарим телевизээс над руу ярьж, “Таныг мартагдсан хүн” буландаа оруулъя гэж л байдаг юм. Би ямар ч хэвлэлд ярилцлага өгөхгүй.
-Нэгэнт холбогдсоных танаас нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Сүүлийн үед Ардчилсан намд жигүүр ургасан тухай мэдээлэл гарсан. Жигүүрийн бүрэлдэхүүнд таныг явж байгаа гэх мэдээлэл байна?
-Үгүй ээ. Би тэнд нь ороогүй. Над руу ярьж л байсан. Би нэг, хоёр жилдээ улс төрөөс хол байна гэдгээ хэлсэн.
-Яах аргагүй л таныг байгаа гэсэн дээ. Ажил, албан тушаалгүй үлдэж, намдаа гомдсон болохоор таныг орсон гэх бор шувуу нисч байна?
-Үгүй, үгүй. Ажлын хэрэг ч алга.
-Та тэгээд юу хийж байна даа?
-Амраад л байна. Гадуур, дотуур яваад л...
-Сонгуулиас хойш та хэвлэлээр өөрийн дуу хоолойгоо хүргэсэнгүй. Ер нь, нэг ил гарах цаг болчихсон юм биш үү?
-Тийм ээ. Ах нь нам гүм байгаа. Цаг нь болохоор дуугарна аа. За баяртай.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
2013.09.20
2013.09.20
























