"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Худалч Н.Алтанхуягаар удирдуулсан худалч сайдууд
Шатахууны хомсдол үүсэх нь тодорхой боллоо. Иргэдийн гол хэрэглээ болсон АИ-92 бензинийг хоёр хоногийн өмнөөс зарим шатахуун станци түгээхгүй байгаа. Яагаад түгээхгүй байгаа шалтгааныг шатахуун түгээгчид мэдэхгүй гэсэн үгээр олны амыг таглаж байв. Тэгвэл өчигдрөөс шатахуун түгээх зарим станци АИ-92 бензинд хязгаар тогтоожээ. Тухайлбал, Тасганы овоонд байрлах “М-Ойл” шатахуун түгээх станц нэг жолоочид 20 мянган төгрөгөөс илүү мөнгөнд бензин олгохгүй байлаа. Тус ШТС-ийн бүх салбарт ийм горимд шилжээд байгаа гэнэ. Бусад компанийн ШТС-ууд ч ийм байдалд шилжиж байгааг түгээгчид хэлж байв.
Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Шатахуун дээр ямар ч асуудал байхгүй. Тэр байтугай үнийн хувьд ч өөрчлөгдөхгүй. Угаасаа зах зээлийн жамаараа тав, гурван төгрөг нэмэгдэж, хасагдаж л байдаг. Бид бүтэн жилийн хугацаанд шатахууны хувьд үнийн өсөлтийг зогсоож, 50 төгрөгөөр бууруулж чадсан. Мөн тодорхой тоон дээр барьж чадсан. Зохиомол хомсдол гэдэг зүйл бий болгодоггүй юм бол энд хомсдох шалтгаан нөхцөл байхгүй” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Үнэн хэрэгтээ Засгийн газрын тэргүүн маань гадуур явж ард иргэдэд бензин ямар байдлаар олгож байгаа хараачгүй байж ингэж ярьж байна. Өөрөө байг гэхэд зөвлөх нэртэй хэдэн “хоолны сав”-ууд нь хүртэл ШТС-уудаар орж байдалтай нь танилцаагүй байгаа гэдэгтэй мөрийцэхэд ч бэлэн байгаагаа энд хэлчихье.
Хэрэв эрхэм сайд таны ам, ажил хоёр чинь зөрж, шатахууны хомсдол үүсвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ аажмаар биш огцом дүүлэх нь ойлгомжтой. Тэгсэн цагт танаас хямд шатахуунаа авах уу, яах уу.
Мөн дээрээс нь иргэдийн амьдрал сайхан байгаа, бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс хоёр дахин буурсан гэж мэдэгдэх Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хөөрхийлөлтэй.
Юм л бол өмнөх Засгийн газар муу ажилласан хэмээн ярих дуртай Н.Алтанхуягийн танхимын сайд нар талханы үнэ мэдэхгүй гамбирдуулж байсан Ч.Ганхуягаас ч дор байгаа нь үнэн. Эдийн засгийн өсөлт байгаа. Цаашид, оны эцэст ч өсөлттэй гарна гэж ярих Н.Батбаяр сайдыг “Дэнжийн 1000”-ын зах дээр халз мэтгэлцээнд урин дуудахад ч бэлэн байна гэдгээ хэлье. Юмны үнэ хоёр дахин буурсан юм бол “Дэнжийн 1000” зах дээр ирээд нийслэлчүүдийн өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жил ямар үнэтэй байсан, энэ жил ямар үнэтэй байгааг лангууны худалдагч нараас асуугаарай. Бөөний үнэ нь хүртэл нэмэгдчихээд байхад жижиглэнгээр хэрэглэгчдийн гар дээр очихдоо түүнээсээ хямд байна гэвэл ёстой үлгэр байх байлгүй.
Ямартай ч энэ улсад чинь хямрал гээч нь нүүрлэчихэж. Долоон буудлын Должин эмээгийн босгоор 50 мянган төгрөгт ургамлын тос, шуудай гурил, давс, элсэн чихэр багтаж ордог байсан бол одоо харин ургамлын тос, шуудай гурил багтах уу, үгүй юу гэдэгтэй л нүүр тулж байна. Үүнийг тэгээд амьдрал сайхан байна гэж хэлэх үү, сайд нараа...
doljin emee ni man iin ued burxan bolsoon xuuxee emgenii yas ***** undulzuul
Шатахууны хомсдол үүсэх нь тодорхой боллоо. Иргэдийн гол хэрэглээ болсон АИ-92 бензинийг хоёр хоногийн өмнөөс зарим шатахуун станци түгээхгүй байгаа. Яагаад түгээхгүй байгаа шалтгааныг шатахуун түгээгчид мэдэхгүй гэсэн үгээр олны амыг таглаж байв. Тэгвэл өчигдрөөс шатахуун түгээх зарим станци АИ-92 бензинд хязгаар тогтоожээ. Тухайлбал, Тасганы овоонд байрлах “М-Ойл” шатахуун түгээх станц нэг жолоочид 20 мянган төгрөгөөс илүү мөнгөнд бензин олгохгүй байлаа. Тус ШТС-ийн бүх салбарт ийм горимд шилжээд байгаа гэнэ. Бусад компанийн ШТС-ууд ч ийм байдалд шилжиж байгааг түгээгчид хэлж байв.Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг, “Шатахуун дээр ямар ч асуудал байхгүй. Тэр байтугай үнийн хувьд ч өөрчлөгдөхгүй. Угаасаа зах зээлийн жамаараа тав, гурван төгрөг нэмэгдэж, хасагдаж л байдаг. Бид бүтэн жилийн хугацаанд шатахууны хувьд үнийн өсөлтийг зогсоож, 50 төгрөгөөр бууруулж чадсан. Мөн тодорхой тоон дээр барьж чадсан. Зохиомол хомсдол гэдэг зүйл бий болгодоггүй юм бол энд хомсдох шалтгаан нөхцөл байхгүй” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Үнэн хэрэгтээ Засгийн газрын тэргүүн маань гадуур явж ард иргэдэд бензин ямар байдлаар олгож байгаа хараачгүй байж ингэж ярьж байна. Өөрөө байг гэхэд зөвлөх нэртэй хэдэн “хоолны сав”-ууд нь хүртэл ШТС-уудаар орж байдалтай нь танилцаагүй байгаа гэдэгтэй мөрийцэхэд ч бэлэн байгаагаа энд хэлчихье.
Хэрэв эрхэм сайд таны ам, ажил хоёр чинь зөрж, шатахууны хомсдол үүсвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ аажмаар биш огцом дүүлэх нь ойлгомжтой. Тэгсэн цагт танаас хямд шатахуунаа авах уу, яах уу.
Мөн дээрээс нь иргэдийн амьдрал сайхан байгаа, бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс хоёр дахин буурсан гэж мэдэгдэх Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хөөрхийлөлтэй.
Юм л бол өмнөх Засгийн газар муу ажилласан хэмээн ярих дуртай Н.Алтанхуягийн танхимын сайд нар талханы үнэ мэдэхгүй гамбирдуулж байсан Ч.Ганхуягаас ч дор байгаа нь үнэн. Эдийн засгийн өсөлт байгаа. Цаашид, оны эцэст ч өсөлттэй гарна гэж ярих Н.Батбаяр сайдыг “Дэнжийн 1000”-ын зах дээр халз мэтгэлцээнд урин дуудахад ч бэлэн байна гэдгээ хэлье. Юмны үнэ хоёр дахин буурсан юм бол “Дэнжийн 1000” зах дээр ирээд нийслэлчүүдийн өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жил ямар үнэтэй байсан, энэ жил ямар үнэтэй байгааг лангууны худалдагч нараас асуугаарай. Бөөний үнэ нь хүртэл нэмэгдчихээд байхад жижиглэнгээр хэрэглэгчдийн гар дээр очихдоо түүнээсээ хямд байна гэвэл ёстой үлгэр байх байлгүй.
Ямартай ч энэ улсад чинь хямрал гээч нь нүүрлэчихэж. Долоон буудлын Должин эмээгийн босгоор 50 мянган төгрөгт ургамлын тос, шуудай гурил, давс, элсэн чихэр багтаж ордог байсан бол одоо харин ургамлын тос, шуудай гурил багтах уу, үгүй юу гэдэгтэй л нүүр тулж байна. Үүнийг тэгээд амьдрал сайхан байна гэж хэлэх үү, сайд нараа...
Д.Намнан
0 Сэтгэгдэл
haha
zasgiin gazar holion bantan hutgaj bna
2013.09.21
2013.09.20
























