"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Ерөнхийлөгчид Лондон Ситигийн Амбан захирагч Рожэр Жиффорд бараалхав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Лондон Сити /Лондон хот дахь санхүүгийн салбарын төвлөрөл бүхий дүүрэг/-гийн Амбан захирагч Лорд Мэр Рожэр Жиффордыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Рожэр Жиффорд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Биднийг хүлээн авч уулзахыг зөвшөөрсөнд гүнээ талархаж байна. Бид банк, санхүү, хууль болон бизнесийн төлөөллийн хамт хүрэлцэн ирээд байна. Лондон бол дэлхийн банк санхүү, биржийн зах зээлийн зангилаа хот юм. Банк санхүү, үнэт цаасны бирж болон бусад олон чиглэлээр бид туршлага солилцох, зөвлөгөө өгөхөөр ирээд байна” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс санхүүгийн зах зээлийн хувьд төдийлөн хөгжөөгүй учраас энэ бүгдийг зөв замаар явуулах тал дээр та бүхний зөвлөгөө, тусламж дэмжлэг хэрэгтэй. Монгол шиг зах зээлийн системд шилжсэн орнуудад та бүхэн ажиллаж, зөвлөгөө өгч арвин туршлага хуримтлуулсан гэж найдаж байна. Бид хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байхын зэрэгцээ олон улсын хэмжээнд нээлттэй бодлого явуулахыг эрмэлздэг” гэв.
МАНАЙ САЙХАН МОНГОЛ ОРОНД ТАЙВТАЙ МОРИЛН УУ?
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Лондон Сити /Лондон хот дахь санхүүгийн салбарын төвлөрөл бүхий дүүрэг/-гийн Амбан захирагч Лорд Мэр Рожэр Жиффордыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Рожэр Жиффорд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Биднийг хүлээн авч уулзахыг зөвшөөрсөнд гүнээ талархаж байна. Бид банк, санхүү, хууль болон бизнесийн төлөөллийн хамт хүрэлцэн ирээд байна. Лондон бол дэлхийн банк санхүү, биржийн зах зээлийн зангилаа хот юм. Банк санхүү, үнэт цаасны бирж болон бусад олон чиглэлээр бид туршлага солилцох, зөвлөгөө өгөхөөр ирээд байна” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс санхүүгийн зах зээлийн хувьд төдийлөн хөгжөөгүй учраас энэ бүгдийг зөв замаар явуулах тал дээр та бүхний зөвлөгөө, тусламж дэмжлэг хэрэгтэй. Монгол шиг зах зээлийн системд шилжсэн орнуудад та бүхэн ажиллаж, зөвлөгөө өгч арвин туршлага хуримтлуулсан гэж найдаж байна. Бид хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байхын зэрэгцээ олон улсын хэмжээнд нээлттэй бодлого явуулахыг эрмэлздэг” гэв.
0 Сэтгэгдэл
2013.09.19
























