Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Дүрэм зөрчсөн жолооч нарын 60.2 хувь нь торгуулиа төлжээ
2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ЗХУТ-ийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ.Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 18947 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 5955, хурд хэтрүүлсэн зөрчил 12992 бүртгэгджээ. Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн  60,2 % буюу 102,450,000 төгрөгийг нийслэлийн Төрийн сангийн 200000985 дансанд төвлөрүүлсэн байна. Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч байна. “Монгол шуудан” ТӨХК нь торгуулийн мэдэгдэх хуудас хүргэлтийн 95,2 %-ийг хүлээлгэн өгч, хамтран ажиллах гэрээний үүргээ давуулан биелүүлж байгааг дурдахад таатай байна. Жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны хуулийн дагуу 10,000 төгрөгөөр торгуулах тул замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан