Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Дархан-Уул аймгийн ИТХ-ын АН-ын бүлэг эсэргүүцэл илэрхийлж, гэр барьжээ
Дархан-Уул аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрөөс эхлэн ЗДТГ-ын байрны гадна талбайд гэр барьж, бүлгийн ажлаа явуулахаар болжээ. ИТХ дахь АН-ын бүлгийнхэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох байнгын ажиллагаатай бүлгийн ажлын байртай болох хүсэлт, шаардлагыг биелүүлээгүй гэх шалтгаанаар ийнхүү гэр барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад хандаж мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэхүү мэдэгдэлдээ, “Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нь ИТХ дахь төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох, хэлтэс агентлагийн дарга нартай ажлын уулзалт хийх зэргээр бүлгийнхээ үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Иймд Ардчилсан намын бүлэг нь өөрийн хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох байнгын ажиллагаатай бүлгийн ажлын байр гаргаж өгөөгүй тул Аймгийн Засаг даргын тамгын газрын байрны гаднах автомашины зогсоол дээр 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн "Жагсаал цуглаан хийх тухай" хуулийн дагуу тодорхойгүй хугацаагаар гэр барин бүлгийн үйл ажиллагаа явуулах болсон тухай мэдэгдэж байна” гэжээ.

Дархан-Уул аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрөөс эхлэн ЗДТГ-ын байрны гадна талбайд гэр барьж, бүлгийн ажлаа явуулахаар болжээ. ИТХ дахь АН-ын бүлгийнхэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох байнгын ажиллагаатай бүлгийн ажлын байртай болох хүсэлт, шаардлагыг биелүүлээгүй гэх шалтгаанаар ийнхүү гэр барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. АН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад хандаж мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэхүү мэдэгдэлдээ, “Дархан-Уул аймгийн Ардчилсан нам нь ИТХ дахь төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсох, хэлтэс агентлагийн дарга нартай ажлын уулзалт хийх зэргээр бүлгийнхээ үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Иймд Ардчилсан намын бүлэг нь өөрийн хуульд заагдсан эрхээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох байнгын ажиллагаатай бүлгийн ажлын байр гаргаж өгөөгүй тул Аймгийн Засаг даргын тамгын газрын байрны гаднах автомашины зогсоол дээр 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн "Жагсаал цуглаан хийх тухай" хуулийн дагуу тодорхойгүй хугацаагаар гэр барин бүлгийн үйл ажиллагаа явуулах болсон тухай мэдэгдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл























