"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
АН-д нэгэн шинэ жигүүр ургажээ
Ардчилсан намд нэгэн жигүүр ургажээ. Энэхүү жигүүр нь энэ сарын 16-нд анхны хурлаа хийж ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Муратыг сонгосон байна. Мөн Ардчилсан намын удирдаж буй Шинэчлэлийн Засгийн газарт олон нийтийн өгч буй үнэлэлт дүгнэлтийг хэлэлцэж чиглэл гаргажээ. Ардчилалд итгэж саналаа өгсөн сонгогчид эдийн засгийн хямрал, төрийн нүсэр бүтэц хэвээр оршиж байгаад бухимдалтай хандаж байгаа юм.
Жигүүрийг Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны нэр бүхий гишүүд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, МоАХ, Кроун, Нэг-Ардчилал, Зүүн хойд Ази, МҮДН, Алтангадас, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг фракцийн төлөөлөл, нөлөө бүхий улстөрчид нэгдсэн байна. Энэ нь Ардчилсан намд багагүй хөдөлгөөн, тэмцэл бий болохыг илтгэж буй хэрэг гэнэ. Энэ өвөл гэхэд Засгийн газрын хариуцлагагүй ажилласан хоёр, гурван сайдыг огцруулах тухай ч яригдаж байгаа бололтой. Ийнхүү шинэ жигүүр байгуулагдаж, энэ долоо хоногт олон нийтэд зарлах юм байна.
Ардчилсан намд нэгэн жигүүр ургажээ. Энэхүү жигүүр нь энэ сарын 16-нд анхны хурлаа хийж ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Муратыг сонгосон байна. Мөн Ардчилсан намын удирдаж буй Шинэчлэлийн Засгийн газарт олон нийтийн өгч буй үнэлэлт дүгнэлтийг хэлэлцэж чиглэл гаргажээ. Ардчилалд итгэж саналаа өгсөн сонгогчид эдийн засгийн хямрал, төрийн нүсэр бүтэц хэвээр оршиж байгаад бухимдалтай хандаж байгаа юм. Жигүүрийг Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны нэр бүхий гишүүд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, МоАХ, Кроун, Нэг-Ардчилал, Зүүн хойд Ази, МҮДН, Алтангадас, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг фракцийн төлөөлөл, нөлөө бүхий улстөрчид нэгдсэн байна. Энэ нь Ардчилсан намд багагүй хөдөлгөөн, тэмцэл бий болохыг илтгэж буй хэрэг гэнэ. Энэ өвөл гэхэд Засгийн газрын хариуцлагагүй ажилласан хоёр, гурван сайдыг огцруулах тухай ч яригдаж байгаа бололтой. Ийнхүү шинэ жигүүр байгуулагдаж, энэ долоо хоногт олон нийтэд зарлах юм байна.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























