"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай холбогдох төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Илтгэгч, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгагдсан зарчмын асуудлуудын талаар илтгэлээ. Тэрээр илтгэлдээ, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөлөх шаардлагатай байгааг дурдаад энэ хүрээнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа.

Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж төсөлд ангилсан ажээ. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 000 ам. долларын босгыг хэвээр хадгалж, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар төсөлд тусгасан байна.Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашигт тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог хуулийн төсөлд тусгажээ.
Товчхондоо энэ хуулийн гол утга агуулга нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын нийтлэг эрх зүйн баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчинг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулахад чиглэгдсэн гэхэд болно. Тэгэхээр эл хууль батлагдвал хууль санаачлагчийн хэлж байгаагаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, Монгол Улсын эдийн засагт үр ашиг бүхий төсөл, хөтөлбөрийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах томоохон нөхцөл бололцоо бий болно гэж үзэж байгаа аж.
Хэдийгээр хууль санаачлагч эл хуулийн төслөө өөдрөгөөр харж, төсөөллөө сайн сайхнаар зөгнөж байгаа ч парламентын сөрөг хүчнийхэн болоод эвслийн гишүүд хуулийн төслийг дутуу боловсруулсан, түүхий гэдэгт санал нэгдэж байлаа. Тэрчлэн энэ хуулийн төслийг баталсанаар гадаадын хөрөнгө оруулалт сайжрахгүй, харин Эдийн засгийн хөгжлийн сайд нь огцорвол хөрөнгө оруулалт сайжирна гэх мэтээр улстөржиж байв.
Мөн энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан МАН-ын бүлгээс дүгнэлт гаргажээ. Эл дүгнэлтэд улс орны эдийн засагт ямар сөрөг өөрчлөлт гарсныг дурдаад Засгийн газрын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлтүүд тасарч, хууль зөрчигдөж, бүтээн байгуулалт эрс удаашрах, иргэдийн амьжиргааны төвшин муудах бодитой эрсдэл нүүрлэж байгааг онцлон тэмдэглэв. Энэ бүхэнд бодитой дүгнэлт хийж нэг жилийн дотор улс орныг дээрх нөхцөл байдалд хүргэсэн Засгийн газар, холбогдох яамд, Монголбанкны удирдлагатай зохих хариуцлага тооцохыг шаардаж байна гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өгүүлсэн.
Гишүүд хуулийн төсөлд заасан хөрөнгө оруулалтын сан 100 сая төгрөг байх нь хэтэрхий бага байгааг шүүмжилж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, “100 сая төгрөгөөр орон сууц худалдаж авч чадахаа байсан энэ цаг үед ийм хөрөнгө оруулж байгаа компаниудыг хөрөнгө оруулсанд тооцох уу. Өнгөрсөн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэд бүртгэгдсэн, энэ хууль тогтвортой хөрөнгө оруулалтын баталгаа болж чадах уу” гэдгийг хууль санаачлагчаас тодруулж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Хөрөнгө оруулах салбараа ангилж ялгах хэрэгтэй. Эрдэс баялгийн салбарт хүссэн хүсээгүй хөрөнгө оруулагчид орж ирнэ. Тиймээс мал аж ахуй, эрүүл мэнд гэх мэт салбартаа хөрөнгө оруулалтыг татаж, түүндээ татварын хөнгөлөлтийг урт хугацаанд эдлүүлэх ёстой” гэсэн байр сууринаас хандаж байлаа.
Шинэ хуулийн төсөл нь батлагдвал өмнө нь энэ салбарт мөрдөгдөж байсан хоёр хууль нь хүчингүй болох учиртай. Гэтэл Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэг үгийг үгүйсгэж байгаа нь гадаадынханд өгөөш болох магадлалтай гэсэн шүүмжлэл гарч байсан бол татварын хөнгөлөлтийг дөрөвхөн татварт ногдуулах нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй гэх байр суурь ч гарсан юм. Харин хууль санаачлагч Н.Батбаярын хувьд олон төрлийн татварыг чөлөөлөх нь улс оронд хортой. Олон төрлийн татвар чөлөөлдөг улс бол өндөр татвартай байдаг. Манай улсын хувьд татварын хувь хэмжээ бага учир татварыг хавтгайруулж чөлөөлөх шаардлагагүй гэж тайлбарласан юм.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Д.НАМНАН
ЗӨВ ШҮҮ
2013.09.18