"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Байнгын хорооны төлөөлөгчид олон улсын бага хуралд оролцож байна
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2013 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохиогдож байгаа Ази, Номхон далайн Хүн амын VI бага хуралд оролцож байна.
Энэхүү бага хурлаар Ази, Номхон далайн бүсийн хүн ам хөгжлийн асуудлыг нэгтгэн хэлэлцэж, тулгамдаж байгаа асуудлуудыг хамтын хүчээр гэтлэн давах болон 2014 оноос хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох асуудлыг шийдвэрлэх юм байна.
Хуралд оролцож байгаа төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, өргөн хүрээтэй бэлгийн боловсрол, залуусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, үйлчилгээний хүртээмж зэрэг чухал асуудлыг хөндөж хэлэлцэх юм байна гэж Төсвийн байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2013 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохиогдож байгаа Ази, Номхон далайн Хүн амын VI бага хуралд оролцож байна.Энэхүү бага хурлаар Ази, Номхон далайн бүсийн хүн ам хөгжлийн асуудлыг нэгтгэн хэлэлцэж, тулгамдаж байгаа асуудлуудыг хамтын хүчээр гэтлэн давах болон 2014 оноос хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлох асуудлыг шийдвэрлэх юм байна.
Хуралд оролцож байгаа төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх, өргөн хүрээтэй бэлгийн боловсрол, залуусын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, үйлчилгээний хүртээмж зэрэг чухал асуудлыг хөндөж хэлэлцэх юм байна гэж Төсвийн байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























