Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Бүрэн шаталттай зуухыг хэрхэн хэрэглэх талаар айл бүрт нь зөвлөгөө өгнө
Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч 45 000 бүрэн шаталттай зуухыг төвийн 6 дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил 09 сарын 15-наас эхэллээ. Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн шаталттай 4 зуух (Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн ХХК-ны “Том дөл” зуух, Элмеко ХХК-ны “Талст” зуух, Их тэнгэрийн хүч ХХК-ны “BEKAS-107”зуух) шалгараад байгаа юм. Өмнө нь бүрэн шаталттай зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд дараах шат дамжлагаар зуух авах боломжтой.
Үүнд: 1) Хас банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл авна.
2) Хас банкны тооцооны төв рүү очиж, нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушааж, төлбөрийн баримтыг авна.
3)Төлбөрийн баримтаа үзүүлж, гэрээ байгуулна.
Харин гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх юм. Айл өрхүүдийн хувьд хуучин зуухаа заавал тушаах бөгөөд зааврын дагуу зуухаа хэрэглэвэл агаар цэвэршиж, уушгаа хамгаалахаас гадна зуухны үнийг 93 хувиар, түлшний зардлаа 30 хувиар хэмнэж, цахилгааны зардлаа 50 хувиар хөнгөлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан