Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Албан байгууллагуудын халаалтыг ирэх сарын 1-нд өгнө

Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжаар  байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон юм. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхэлсэн тухай холбогдох газраас мэдээлж байна. Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 05 дугаар сарын 01-ний хооронд байхаар тогтоосон байна. Мөн гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар 2013 оны 10 дугаар сарын 15-наас ирэх оны 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв болон салаа шугамнаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглолоо. Хэрэв дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар холбогдох газрууд нь шийдвэрлэх юм байна
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан