Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Хамгийн урт нэртэй эмэгтэй зарга мэдүүлжээ

АНУ-ын Хавай мужийн нэгэн эмэгтэй 1992 онд гэрлэснээсээ хойш  Жанис Локелани Кейханайкукауакахулихеекахаунаеле гэх нэрээр овоглох болжээ. Тус мужийн бүртгэлийн системд 35 тэмдэгтээс дээш нэр багтдаггүй/Жанисын нэр 36 үсэг, 19 үетэй/ учраас Жанисын жолооны болон иргэний үнэмлэх дээр түүний нэр товчилж бичигдсээр иржээ. Ингээд тэрээр түүний нэрийг багтаах чадвартай бүртгэлийн систем нэвтрүүлэх байх хэмээн 22 жил хүлээсэн ч тэсвэр алдаж улсын  бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан байна. Тэрээр энэ талаараа “Нэгэн өдөр намайг жолоо барьж байхад цагдаа зогсоож үнэмлэхээ үзүүлэхийг шаардаж үзээлтэл овог чинь байхгүй байна гэхэд миний буруу биш, бүртгэлийн системийн алдаа болохыг хэлсэн ч үл итгэсэн царай гаргаж, галзуу хүн харж байгаа юм шиг харахад нь би сэтгэлээр маш их унасан учраас энэ асуудлыг эцэслэхээр шийдсэн” хэмээн BBC телевизд ярьжээ. Гомдлын хариуд Хавай мужийн бүртгэлийн хэлтэс энэ жилийн эцэс гэхэд  бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаараа мэдэгдсэн гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан