"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцевтэй уулзлаа
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдаан өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев бараалхлаа. Д.Ф.Мезенцев энэхүү албан тушаалд 2013 оны нэгдүгээр сарын 1-нд томилогджээ. Тэрээр 2009-2012 онд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч болон Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм. Тэрээр Амбан захирагч байхдаа Монгол Улсад айлчилж байжээ.
Д.Ф.Мезенцев Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ “Эртний уламжлалт сайн харилцаатай орны Ерөнхийлөгчид бараалхаж байгаадаа туйлын их баяртай байна. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэхийн сацуу ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 13 дугаар хуралдаанд оролцсонд талархал илэрхийлье. Монгол Улсын хувьд ажиглагчийн статустай боловч ШХАБ-аас зохион байгуулж буй олон талын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. Цаашдаа ч энэ харилцаагаа улам гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, найрамдал, сайн хөршийн харилцаа, хөгжил цэцэглэлтийг дэлгэрүүлэхэд хүчин чармайлтаа хэвээр авч явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хохирлыг бууруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг. Түүнчлэн, гишүүн орнууд ойрын хугацаанд “Олон улсын автозамын тээвэрт таатай нөхцөл бүрдүүлэх тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар ажиллаж буйг Монгол Улс талархан хүлээн авч байгаа бөгөөд уг төсөлд зохих хэлбэрээр оролцох эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх, Монгол Улсаас БНКУ-д хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалт маш халуун дотно уур амьсгал дунд болж өндөрлөлөө.
Нэмэлт мэдээлэл дуулгахад, ШХАБ 2004 онд байнгын ажиллагаатай Нарийн бичгийн дарга нарын газрыг БНХАУ-ын нийслэл Бээжинд, Терроризмтай тэмцэх бүс нутгийн төвийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо байгуулжээ.

0 Сэтгэгдэл