Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Япон, Монгол Улсын Байгаль орчны яамд хамтран ажиллаж байна
Хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ онд БОНХЯ, Японы Байгаль орчны яам болон холбогдох бусад яам, газруудтай хамтран хэд хэдэн загвар болон урьдчилсан судалгааны төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Японы Байгаль орчны яамны шугамаар манай орны Төв аймгийн Борнуур суманд 3, УБ хотын 118 дугаар дунд сургуулийн 2 уурын зуухыг шинэчлэн тоноглож байна. Мөн сэргээгдэх буюу нар салхины эрчим хүчийг ашиглах, зарим үйлдвэрийн техник технологийг шинэчлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх тухай Санамж бичигт Японы Эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яамны (METI) дэргэдэх Шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн технологийн хөгжлийн байгууллага (NEDO) болон Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл өчигдөр Токио хотноо гарын үсэг зурлаа.
Уг төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж, Оюутолгой болон Цагаан суваргыг холбосон 160 км урт 220 кВт-ын цахилгаан дамжуулах алдагдал багатай шугамыг тавихаар төлөвлөж байна. Төслийг хэрэгжүүлэхэд Японы талаас 900 орчим сая иен зарцуулах юм. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан дамжуулалтын алдагдал эрс багасч, энэ хэрээр эрчим хүчний хэмнэлт бий болж, эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгардаг нүүрсхүчлийн хийн хэмжээ буурна. Хүлэмжийн хийн ялгаралтын бууралтыг хуучин хэрэглэж байсан болон шинээр тавих шугамын дамжуулж байгаа эрчим хүчний хэмжээ, алдагдлыг тусгай хяналтын багаж төхөөрөмжөөр тогтмол хэмжиж, хооронд нь харьцуулан гаргах аж.
Санамж бичигт гарын үсэгй зурах арга хэмжээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадорж нар оролцож, төслийг амжилттай хэрэгжүүлэх талаар Японы талын албаны хүмүүстэй уулзаж ярилцжээ.

0 Сэтгэгдэл