Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Буудлага спортын “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ” тэмцээн өнөөдөр нээнэ
Буудлага спортын 12 дахь удаагийн “АЗИЙН МАСТЕРУУДЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн манай эх оронд энэ сарын 12-16 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.  

  Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөж буй уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Монгол Глобал” ХХК дэмжин ажиллаж байна.

    Тэмцээний нээлт өнөөдөр 15:30 цагаас БХТН-ын Техникийн Спортын Төвд болно. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд буудлага спортын үе үеийн шилдэг тамирчид энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулалтанд нь ажиллаж байгаа аж.

Ерөнхий зохион байгуулагч:
Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам

Зохион байгуулагч:
Монголын Буудлага Спортын холбоо

Хамтран зохион байгуулагч:
Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо
Батлан хамгаалах туслах нийгэмлэг
БХТН-ын Техникийн Спортын Төв

Ерөнхий ивээн тэтгэгч:
“Монгол Глобал” ХХК

Дэмжигч байгууллага:
UFC, SINUS-DOCHI, Choko treda, ГОБИ ЭКСДЛОРЭЙШН ХХК, WILMAR Go Ltd, PALACE HOTEL.

Тэмцээн БХТН-ын Техникийн Спортын Төвд 2013 оны 09 дүгээр сар 12-16 өдрүүдэд

Албан ёсны онлайн түгээгч:
Монголын №1 хөтөч сайт www.DORGIO.mn

Мэдээллийн ивээн тэтгэгч:
МҮОНТ, ТВ5, С1, Боловсрол, MNC, SPORT BOX, News.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан