"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монгол, Япон хоёр улс хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтэд гарц нээлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрийн ажлынхаа эхэнд Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Окуда, JBIC-ийн гүйцэтгэх дэд захирал Ш.Яжима, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү зэрэг албаныхан оролцлоо.
Японы Олон улсын хамтын ажиллагааны банк нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаа дэмжин гуравдагч орнуудад зуучилж, зээл олгодог томоохон байгууллага юм. Өнгөрөгч зургадугаар сард манай улс тус банктай экспортын зээлийн шугам нээх хэлэлцээр байгуулж, Монголд тоног төхөөрөмж экспортлох хүсэлтэй компаниудад зээл олгохоор тохирсон билээ. Тэгвэл энэ айлчлалын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, JBIC-ийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Санамж бичигт Японы олон улсын хамтын ажиллагааны банк Монгол Улсад зээлжих эрх нээх, Монголын Засгийн газрын бондод баталгаа гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгасан юм.
Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлдгээрээ ижил төстэй хоёр банк хамтран ажилласнаар Японоос тоног төхөөрөмж худалдаж авах, худалдаа арилжаа хийхэд аль болох хямд өртөгтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр гаргадаг болно. Дотоодоос санхүүжихээс хамаагүй бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт олгох боломжтой болсон нь хөрөнгө оруулалтын салбарт томоохон гарц нээх ба үр ашгийг нь хувийн хэвшлийн хамгийн түрүүнд хүртэнэ гэж салбарынхан дүгнэж байна.
Хоёр банкны хамтын ажиллагааны өөр нэг чухал үр дүн бол Хөгжлийн банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд "Самурай" бонд гаргах явдал. 600 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний иенийн тус бондыг энэ онд багтаан гаргахаар төлөвлөж байна. “Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ гуравдугаар сард манай улсад айлчлах үеэр хоёр орны Засгийн газар томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Тэгвэл хоёр улсын төрийн мэдлийн банкууд хамтран ажилласнаар дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх гарц нээгдэж байна” гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хоёр дахь өдрийн ажлынхаа эхэнд Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Х.Окуда, JBIC-ийн гүйцэтгэх дэд захирал Ш.Яжима, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү зэрэг албаныхан оролцлоо.Японы Олон улсын хамтын ажиллагааны банк нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаа дэмжин гуравдагч орнуудад зуучилж, зээл олгодог томоохон байгууллага юм. Өнгөрөгч зургадугаар сард манай улс тус банктай экспортын зээлийн шугам нээх хэлэлцээр байгуулж, Монголд тоног төхөөрөмж экспортлох хүсэлтэй компаниудад зээл олгохоор тохирсон билээ. Тэгвэл энэ айлчлалын үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, JBIC-ийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Санамж бичигт Японы олон улсын хамтын ажиллагааны банк Монгол Улсад зээлжих эрх нээх, Монголын Засгийн газрын бондод баталгаа гаргах зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдийг тусгасан юм.

0 Сэтгэгдэл