"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы эрх баригч намын удирдлагатай уулзлаа
Япон улсад айлчлал хийж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сонирхолтой уулзалтуудын нэг нь өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүндэтгэн Японы эрх баригч, Либерал Ардчилсан намын удирдлага өдрийн зоог барьж, намынхаа төв байранд урьж Монгол орны тухай, Монгол Японы харилцааны тухай лекц уншиж өгөхийг хүссэн юм.
Япон улсад гадаад орнуудын төр засгийн тэргүүнүүд олон удаа айлчилж байсан ч эрх баригч намын төв хороон дээр очиж лекц уншиж байсан нь анх удаа болж байгаа учир Ерөнхий сайдын айлчлалыг онцгойлон үзэж, өндөр ач холбогдол өгч байгаа талаар судлаачид онцолж байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засгийн төлөв, Монгол-Японы харилцаа” сэдвээр лекц уншсан бөгөөд уг арга хэмжээнд Засгийн газар, Парламентын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг 800 гаруй хүн уригдан оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Япон улсад айлчлал хийж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сонирхолтой уулзалтуудын нэг нь өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүндэтгэн Японы эрх баригч, Либерал Ардчилсан намын удирдлага өдрийн зоог барьж, намынхаа төв байранд урьж Монгол орны тухай, Монгол Японы харилцааны тухай лекц уншиж өгөхийг хүссэн юм.Япон улсад гадаад орнуудын төр засгийн тэргүүнүүд олон удаа айлчилж байсан ч эрх баригч намын төв хороон дээр очиж лекц уншиж байсан нь анх удаа болж байгаа учир Ерөнхий сайдын айлчлалыг онцгойлон үзэж, өндөр ач холбогдол өгч байгаа талаар судлаачид онцолж байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засгийн төлөв, Монгол-Японы харилцаа” сэдвээр лекц уншсан бөгөөд уг арга хэмжээнд Засгийн газар, Парламентын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг 800 гаруй хүн уригдан оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























