Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай" А/853 тоот захирамж гаргалаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас цахилгааны техникийн нөхцөл аваагүй 15, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-иас дулааны технкийн нөхцөл аваагүй 16, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл аваагүй 17, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10,  барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 гээд  нийт 74 барилгын нэрсийг гаргасан юм. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар тухайн барилгуудад техникийн нөхцөл олгох асуудлыг 10-р сарын 01 гэхэд шийдвэрлэхийг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК ,  Ус сувгийн удирдах газарт үүрэг болголоо.  Зөрчилтэй барилгын эзэд, аж ахуйн нэгжүүд заасан хугацаанд буюу 10 сарын 01 гэхэд зөрчлөө арилгахгүй бол цахилгаан, дулаан, усаар хангахгүй бөгөөд нэрсийг нь зарлаж, банк санхүүгийн байгууллага, олон нийтэд худалдан авахгүй байхыг анхааруулна. Мөн захирамжийн дагуу зөрчилтэй барилгуудыг дулаан, цахилгаан, усаар хангасан тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан