Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Говь-Алтай аймгийн залуучуудын чуулган эхэллээ

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат болон удирдлагууд 9 сарын 11-12 ны хооронд Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооны “Алтай нутгийн хөгжлийн төлөө залуучууд” ээлжит чуулганд оролцож байна. Энэхүү ээлжит чуулганд тус аймгийн 18 сумын 280 гаруй төлөөлөгчид оролцож өөрсдийн тулгарч байгаа асуудлын талаар болон цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо чөлөөтэй солилцох юм. Мөн энэхүү чуулганаар залуучуудын байгууллагыг идэвхжүүлэх, шинэчлэхээс гадна аймгийн удирдлагууд залуучуудаа цаашид дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажээ. МЗХ өнгөрсөн 4-р сараас эхлэн 21 аймгийн залуучуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаар судалгаа хийх зорилгоор Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Булган, Увс зэрэг аймгуудын чуулганыг зохион байгуулсан билээ. Харин энэ 9-р сард Баянхонгор, Ховд, Говьсүмбэр, Дорнод, Архангай, Баян-Өлгий зэрэг аймгийн залуучуудын чуулганыг зохион байгуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан