96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Токио 2020 Олимпийн наадмын бэлтгэл ажил эхэллээ
goy yumaa
Бүх дэлхийн улс орны эв найрамдал, энх тайвны бэлгэдэл Олимпийн их наадам эртний Афин хотод зохион байгуулснаас хойш даруй 117 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс нарийн шалгаруулалтыг даван шилдэгийн шилдэгээр шалгарсан 30 улсад зуны их Олимп, 21 улсад өвлийн их наадам тус тус амжилттай зохион байгуулагджээ. Харин одоогоос 50-иад жилийн өмнө буюу 1964 оны “Токиогйин Зуны Олимп”-н төв цэнгэлдэх хүрээлэнг тус улсын алдартай архитектор Мицуо Катаяамагийн бүтээсэн нь тухайн үед маш их шуугиан тарьж байсан. Ер нь аливаа наадам зохион байгуулагч орны дүр төрх, бэлэг тэмдэг, ард иргэдийн уур амьсгал гээд бүхий л зүйл тэр өдрүүдэд дэлхийн хүмүүсийн нүдэн дээр байдаг нь эндээс харагдаж байна. Тэгвэл ердөө хоёр хоногийн өмнө албан ёсоор ХХХII дахь удаагийн зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхээ баяртайгаар хүлээн аваад буй Япончууд бэлтгэл ажилдаа орлоо. Олон улсад өөрийн өвөрмөц санаа, хурц шийдлээрээ шагшигддаг Заха Хадидын удирдлаган их бүтээн байгуулалт, дахин сэргээх ажил ид халуун дээрээ байна.

Энэ талаар З.Хадид “Бид энэ цэнгэлдэх хүрээлэнг Токиогийн тансаг орчин тэр чигтээ харагдахуйц маш өвөрмөц хэв загвараар хийх учраас наадамд оролцогчид болон үзэгчдийн хамгийн их очих газар болно гэдэгт найдаж байна” гэжээ. Түүнчлэн энэ улсын эртний барилга байгууламж, орчин үеийн барилгын төгс нийцэл наадмыг зохион байгуулах эрх авахад маш их нөлөөлсөн талаар ч дурьдлаа. Дэлхийн хамгийн авьяаслаг эмэгтэй архитекторын баг өнгөрөгч Лондонгийн олимпийн гол нүүр царай “Усан цэнгэлдэх хүрээлэн” /Aquatic Centre/ дээр ажилласан болохыг дашрамд сануулъя. Ямартай ч 63 настай энэ эмэгтэйн хүч чадал, авъяас чадвар дундрах болоогүйг ирэх Олимпийн наадмын үеэр батлах бололтой.

0 Сэтгэгдэл
2013.09.11