Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
99 ам.долларын үнэтэй хямд iPhone 5C, хурууны хээ танидаг iPhone 5S-ыг танилцууллаа
Apple компани хэрэглэгчдийнхээ хүлээж ядаж байсан шинэ iPhone-оо олон нийтэд танилцууллаа. Гэхдээ бүр хоёр шинэ загварыг шүү. Нэг нь бидний мэдэж байсанчлан хямд үнэтэй, олон янзын өнгөний сонголттой iPhone 5С. Харин нөгөөх нь хэвлэлийнхний чихэнд хүрч амжаагүй байсан iPhone 5S хэмээх шинэлэг загвар. Apple-ийн гэнэтийн бэлэг болж чадсан 5S-ийн хамгийн гол онцлог бөгөөд шинэлэг тал нь хэрэглэгчийн хурууны хээг таних товчлууртай аж.
iPhone 5C-гийн тухайд поликарбонат хуванцар буюу арай хямд материалаар хийсэн учир зах зээлийн үнэ нь 99 ам.доллараас эхэлж байгаа аж. Гэвч гар утасны үзүүлэлт нь өмнөх загвартай яг ижилхэн А6 процессор, 8 мегапиксель камертай, 4 инчийн дэлгэцтэй аж. Цэнэгээ барих чадварын тухайд iPhone5-аас үл ялиг илүү, мөн FaceTime HD хэмээх шинэ камертай юм байна.
Хэдийгээр гар утасныхаа үзүүлэлтийг дордуулаагүй ч ийм хямд өртөгтэй iPhone гаргасан нь Apple өөрийнхөө имижийг эвдэж буй хэрэг гэж зарим зах зээл судлаач үзэж байна.

Гэвч Apple хямд iPhone-оор хэрэглэгчдийг татаад зогсохгүй, үргэлж шинийг сэддэг, смартфоны зах зээлийг тэргүүлэгчдийн нэг гэдгээ 5С-тэй хамт гаргасан 5S загвараараа харууллаа. 5S нь дээд зэргийн хөнгөн цагаанаар хийсэн алтлаг, мөнгөлөг болон хар гэсэн гурван өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байгаа нь хэрэглэгчдэд дасал болсон хар, цагаан өнгөнөөс татгалзуулснаараа шинэлэг болж чадлаа. Мөн 5S-д А7 чип суулгаж өгсөн нь өмнөх загвараасаа хоёр дахин хурдан үйлдэл гүйцэтгэх боломжтой болгож өгчээ. Мэдээж 5S-ийн хэрэглэгчдийг татах хамгийн гол чанар бол хурууны хээ таних товчлуур. 28 мегапикселийн панорам зураг авах чадалтай LED камертай, тасралтгүй ярих горимд 10 цаг, хэвийн нөхцөлд 250 цаг цэнэгээ барих энэ утасны үнэ 199-399 ам.доллараар тогтжээ.



hezee hudaldaand garhiin
Apple компани хэрэглэгчдийнхээ хүлээж ядаж байсан шинэ iPhone-оо олон нийтэд танилцууллаа. Гэхдээ бүр хоёр шинэ загварыг шүү. Нэг нь бидний мэдэж байсанчлан хямд үнэтэй, олон янзын өнгөний сонголттой iPhone 5С. Харин нөгөөх нь хэвлэлийнхний чихэнд хүрч амжаагүй байсан iPhone 5S хэмээх шинэлэг загвар. Apple-ийн гэнэтийн бэлэг болж чадсан 5S-ийн хамгийн гол онцлог бөгөөд шинэлэг тал нь хэрэглэгчийн хурууны хээг таних товчлууртай аж. iPhone 5C-гийн тухайд поликарбонат хуванцар буюу арай хямд материалаар хийсэн учир зах зээлийн үнэ нь 99 ам.доллараас эхэлж байгаа аж. Гэвч гар утасны үзүүлэлт нь өмнөх загвартай яг ижилхэн А6 процессор, 8 мегапиксель камертай, 4 инчийн дэлгэцтэй аж. Цэнэгээ барих чадварын тухайд iPhone5-аас үл ялиг илүү, мөн FaceTime HD хэмээх шинэ камертай юм байна.
Хэдийгээр гар утасныхаа үзүүлэлтийг дордуулаагүй ч ийм хямд өртөгтэй iPhone гаргасан нь Apple өөрийнхөө имижийг эвдэж буй хэрэг гэж зарим зах зээл судлаач үзэж байна.

Гэвч Apple хямд iPhone-оор хэрэглэгчдийг татаад зогсохгүй, үргэлж шинийг сэддэг, смартфоны зах зээлийг тэргүүлэгчдийн нэг гэдгээ 5С-тэй хамт гаргасан 5S загвараараа харууллаа. 5S нь дээд зэргийн хөнгөн цагаанаар хийсэн алтлаг, мөнгөлөг болон хар гэсэн гурван өнгөний сонголттойгоор худалдаанд гарч байгаа нь хэрэглэгчдэд дасал болсон хар, цагаан өнгөнөөс татгалзуулснаараа шинэлэг болж чадлаа. Мөн 5S-д А7 чип суулгаж өгсөн нь өмнөх загвараасаа хоёр дахин хурдан үйлдэл гүйцэтгэх боломжтой болгож өгчээ. Мэдээж 5S-ийн хэрэглэгчдийг татах хамгийн гол чанар бол хурууны хээ таних товчлуур. 28 мегапикселийн панорам зураг авах чадалтай LED камертай, тасралтгүй ярих горимд 10 цаг, хэвийн нөхцөлд 250 цаг цэнэгээ барих энэ утасны үнэ 199-399 ам.доллараар тогтжээ.



0 Сэтгэгдэл
Зочин
Яаж худалж авах вэ? хэзээ худалдаанд гарах вэ
2013.09.12
2013.09.11
























