Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Г.Нямдаваа хүүгийн зүрхний хагалгаа амжилттай болжээ
Одоогоос сарын өмнө зүрхний яаралтай хагалгаанд орох шаардлагатай хэмээн хэвлэл мэдээллээр монголчууддаа хандаж байсан Г.Нямдаваа хүү Энэтхэг улсад хагалгаагаа зуун хувь хийлгээд эх орондоо ирсэн байна. Түүний хувьд найман сарын хорин дөрвөнд зүрхний хэм алдалтыг зогсоох, хорин долоонд хавхлаг солиулах гэсэн хоёр хүнд хагалгаанд орсон  аж. Хэдий хагалгаа сайн болсон ч нэгээс хоёр жилийн хугацаанд гам барих эмчилгээ хийлгэх шаардлагатай гэнэ. Түүний хагалгаанд шаардлагатай гучин сая төгрөгийн 25 саяыг “Делта Констракшн” компани хандивласан. Үлдсэн таван сая төгрөгөө “Зүрхний хайлан” хандивын тоглолт болон сайн санаат хүмүүсийн тусламжаар бүрдүүлжээ. Одоо дөнгөж арван найман настай хүүгийн хувьд Монгол түмнийхээ ач буянаар эрүүл саруул болж чадсан нь ирээдүйд ихийг хийж бүтээх урам зориг нэмсэн шүү хэмээн талархлаа илэрхийллээ. Мөн та бүгдийн дэмжлэг туслалцаа, сайн сайхан үр дүнд хүрч чадсан гэдгийг мэдэгдэхийг хүссэнээ уламжилж байв.

Б.Бөхням
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан