"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
М.Ням-Очир: Барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг салбарын яам олгосон
Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа
16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоосон боловч барилгын ажил
явагдсаар байна. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.НЯМ-ОЧИР-оос тодрууллаа.
- Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, өнгөрсөн онд үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ талаар тодруулбал?
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилга барих зөвшөөрөлтэй барилгын үйл ажиллагааг шалгаж, 2012 оны 9-р сард үйл ажиллагааг нь зогсоосон. Анх зөвшөөрөл авахдаа ногоон байгууламж, усан оргилууртай, тохижилт бүхий , одооныхоос 2 дахин бага хэмжээтэй үйлчилгээний зориулалттай 16 давхар байши барихаар төлөвлөж, зургаа хийсэн байсан. Гэвч ажлаа зургийн дагуу хийгээгүйгээс гадна хүний амь нас эрсдэж, шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Тиймээс манайхаас акт гаргаж, үйл ажиллагааг нь зогсоосон.
- Өнөөдрийн байдлаар барилгын ажил эхэлсэн байна.Тэгэхээр энэ барилга зөрчлөө арилгасан гэж ойлгож болох уу?
Засгийн газрын 2012 оны 151-р тогтоол гарч, 16 давхар хүртэлх барилга байгууламжид Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, ажлыг эхлүүлэх болон зогсооно. Түүнээс дээшхи барилга байгууламжийн зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өгдөг болсон. “Тэнгис” кинотеатрын өмнөх барилгын хувьд анх 16 давхар оффисын барилга барихаар зөвшөөрөл авсан боловч өнөөдрийн байдлаар 22 давхар үйлчилгээний зориулалттай барилга болгож, 2013 оны 6 сарын 23-ны өдөр БХБЯ-аас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан байна. Тиймээс манай байгууллагын хувьд энэ барилгын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй бөгөөд цаашид энэ барилгын үйл ажиллагаанд хяналт тавих, акт тогтоох, үйл ажиллагааг зогсоох эрхгүй болсон гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа
16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоосон боловч барилгын ажил
явагдсаар байна. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.НЯМ-ОЧИР-оос тодрууллаа. - Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа 16 давхар барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас акт тогтоож, өнгөрсөн онд үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ талаар тодруулбал?

0 Сэтгэгдэл