Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Тасганы уулзварыг өргөтгөн шинэчилэж нээлээ

“Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэжилж буй 12 дахь уулзвар өнөөдөр ашиглалтад орлоо. Баянбүрдээс III, IV хороолол, Гэсэр сүмээс Зурагт, Баянхошуу чиглэлийн замууд огтлолцдог Тасганы уулзвар нь нийслэлийн ачаалал ихтэй замуудын нэг. Түгжрэл их үүсдэг уг замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөний зохион байгуулалтыг зөв болгож, зорчих хэсгийн талбайг 2781 ам метрээр өргөтгөн, нийт 15200 ам метр талбайд асфальтбетон хучилт хийлээ. Мөн уулзварын өргөтгөлд орсон инженерийн шугам хоолойг цогцоор нь шийдэж,1100 ам метр талбайг ногоон байгууламжтай болгох юм.

Тасганы уулзварын зорчих хэсгийн талбайг өргөтгөж, зохих тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийн зам, нэмэлт гэрлэн дохиотой болгож шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэлээ.

“Гудамж” төслөөс хэрэгжүүлж буй “Хотын төв” дэд төсөл нь нийслэлийн авто замын сүлжээг цогцоор нь шинэчилж, өргөтгөн хөгжүүлэх зорилготой. ТухайлбалIII, IV хороолол чиглэлийн замд Өргөөгийн, Хорооллын эцсийн уулзваруудыг өргөтгөж дууссан. Одоо Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг шинэчилж,I хорооллын арын замтай шууд холбосон 4 замын уулзвартай болгох ажил ид өрнөж байна. Мөн өнөөдөр Тасганы уулзвар ашиглалтад орлоо. Дараагийн ээлжинд Ахуйн үйлчилгээний уулзварыг бас 4 замын уулзвар болгож шинэчилнэ. Ингэснээр тухайн чиглэлийн зам цогцоороо шинэчлэгдэж, нэвтрүүлэх чадвар нь сайжрах боломжтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан