Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
“Намрын ажил”-д оролцохоор залуус аян замдаа гарлаа

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ҮХААЯ хамтран “Ажилтай орлоготой, Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил - залуус” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд их, дээд сургуулийн оюутнууд болон ажилгүй иргэд хамт олноороо нэгдэн оролцож байгаа ажээ. Өнөөдөр буюу 9 сарын 9-ны өдөр уг төсөлд хамрагдсан “Монгол” дээд сургуулийн 50 гаруй оюутнууд Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ургац хураалтын ажилд оролцохоор аян замдаа гарлаа. Харин маргааш “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж ургац хураалтын ажилд оролцох юм байна. Энэхүү ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан