Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
МОНГОЛЫН ДУГУЙЧИД БАГИЙН АМЖИЛТАА ГАЙХУУЛЛАА
Монголын байгаль, соёл, ёс заншлын том сурталчилгаа болох “Mongolia Bike Challenge” дугуйн олон өдрийн бартаат замын уралдаан өндөрлөж, аваргаа шалгарууллаа. Дэлхийн өнцөг булан бүрээс Монголыг зорин ирдэг шилдэг дугуйчид дөрөв дэх жилдээ тал нутагт салхи татуулан, бэрхшээл саадыг даван хурдалсан юм. Нийт 23 орны 108 тамирчин оролцож, Хэнтийн уулсаар хүч чадлаа сорин өрсөлдсөн энэ удаагийн уралдааны ганцаарчилсан эрэгтэйчүүдийн төрөлд Канадын тамирчин Кори Уоллс тэргүүлсэн юм. Тэрээр өнгөрсөн жил энэ төрөлд тэрүүлж байсан шилдэг тамирчин аж. Харин эл уралдааны багийн төрөлд зургаан улсын 10 баг өрсөлдсөнөөс Б.Марал-Эрдэнэ, А.Алтансүх, Э.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй “Genco Tour Team” Монголын баг уралдааны эхнээс өнгөлсөөр анх удаа багаараа тэргүүллээ. Мөн ахмадын төрөлд 54 настай М.Батмөнх гуравдугаар байрт хурдлан сайхан амжилт гаргажээ. Тэрээр гурав дахь жилдээ энэхүү тэмцээнд оролцож байгаа бөгөөд өмнөх хоёр жилд тус ангилалд тэргүүлж байсан туршлагатай нэгэн. Дэлхийн шилдэг дугуйчдын чансааг харуулдаг “Mongolia Bike Challenge” уралдааны тамирчид нийт 910 км замыг долоо хоногийн хугацаанд туулж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “13 дугаар зуун” цогцолборт барианд орсон юм. “Mongolian Expeditions” компаниас зохион байгуулдаг энэхүү уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Женко” групп ажиллажээ.

0 Сэтгэгдэл