"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
ОФФШОР ДАНС ЭЗЭМШИХИЙГ ХОРИГЛОСОН ХУУЛЬ САНААЧИЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төсөлд Төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн дотор өөрийн болон эхнэр/нөхөр/, өрхөд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад ийм данс эзэмшихийг хориглох, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсын аж ахуйн нэгж компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр АТГ-т урьдчилан мэдэгдэх зохицуулалт оруулжээ.
Дээрх зохицуулалтын хүрээнд оффшор гэх нэр томьёог тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж үзэн “Оффшор” гэж гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэр, хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллийн нууцлалыг хангаж, татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт санал болгодог үйл ажиллагааны аливаа хэлбэрийг ойлгоно гэсэн тодорхойлолтыг тусгасан байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төсөлд Төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан тухайн албан тушаалыг хашиж байх хугацаанд болон уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн дотор өөрийн болон эхнэр/нөхөр/, өрхөд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад ийм данс эзэмшихийг хориглох, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсын аж ахуйн нэгж компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр АТГ-т урьдчилан мэдэгдэх зохицуулалт оруулжээ. Дээрх зохицуулалтын хүрээнд оффшор гэх нэр томьёог тодорхойлох зайлшгүй шаардлагатай гэж үзэн “Оффшор” гэж гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэр, хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллийн нууцлалыг хангаж, татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт санал болгодог үйл ажиллагааны аливаа хэлбэрийг ойлгоно гэсэн тодорхойлолтыг тусгасан байна.
С.Заяа
0 Сэтгэгдэл
























