"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Итали улстай визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр байгуулна
Дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Италийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжиж, байгуулахаар тогтлоо.
Хэлэлцээр батлагдвал дипломат паспорт эзэмшигч 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчдог болно. Мөн Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн чухал улсын нэг Италитай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дорвитой алхам болно гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 10 дугаар сард Итали улсад айлчлах үеэр энэ талаар анхлан ярилцаж байсан юм.
Монгол Улс одоогийн байдлаар 20 оронтой дипломат, албан паспорт эзэмшигчид визгүй зорчих, Герман, Чех улстай дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Италийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжиж, байгуулахаар тогтлоо.Хэлэлцээр батлагдвал дипломат паспорт эзэмшигч 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчдог болно. Мөн Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн чухал улсын нэг Италитай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дорвитой алхам болно гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 10 дугаар сард Итали улсад айлчлах үеэр энэ талаар анхлан ярилцаж байсан юм.
Монгол Улс одоогийн байдлаар 20 оронтой дипломат, албан паспорт эзэмшигчид визгүй зорчих, Герман, Чех улстай дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























