"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монгол, Хойд Солонгосын Засгийн газар хоорондын хуралдаан энэ сард болно
2013 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод болох Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын 9 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа. Хуралдаанд комиссын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Солонгосын хэсгийн дарга, Гадаад худалдааны сайд Ри Рён Нам тэргүүтэй хоёр талын Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.
Энэ удаагийн хуралдаан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаа тул хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй ярилцахаар төлөвлөж байна. Худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт өгч, цаашид эдгээр болон бусад салбарт хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, МҮХАҮТ, БНАСАУ-ын Гадаад худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг, Засгийн газар хоорондын 9 дүгээр хуралдааны Протоколд гарын үсэг зурна.
Хуралдааны үеэр манай төлөөлөгчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн даргад бараалхаж, Төмөр замын сайд, Хамтарсан хөрөнгө оруулалтын хорооны дарга зэрэг албаныхантай уулзана. Түүнчлэн Пхеньяны Олон улсын намрын үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцож, аж үйлдвэрийн бүс, хүнс, жимсний аж ахуйн үйл ажиллагаатай нь танилцаж туршлага солилцоно.

0 Сэтгэгдэл
Torbold
Negee emhkii Solongosuudiigee bodbol naad Solongos chini arai khun chanartai ard tumen dee!
2013.12.05