Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Онон, Балж - Амар мөрний орчмын хил дамнасан дархан газар байгуулна
Монголын Онон-Балж, Оросын Амар мөрний эхийг хамарсан хил дамнасан шим мандлын дархан газар байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ.
Онон-Балж, Сохонд (Амар мөрний эх)-ын хилийг хоёр улсын тусгай хамгаалалтад авснаар Хойд мөсөн далай, Номхон далайн ай савд багтах цэвэр цэнгэг усны эх үүсвэр, түүнийг зохицуулан барьж буй өмнөд Сибирийн тайгын экосистем, хил дамжин нүүдэллэн амьдардаг ховор амьтан, ургамлуудыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн энэ бүс дэх байгаль, түүхийн дурсгалт газруудыг түшиглэн хоёр тал аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхэд Чингис хаантай холбоотой түүхийн дурсгалт газрууд томоохон байр суурь эзэлнэ.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын Хүрээлэн буй орчны асуудлаар хамтран ажиллах 1994 оны хэлэлцээрт хил дамнасан тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, хамтарсан дархан газар байгуулахаар тусгасан байдаг. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн манай улсад хийсэн айлчлалын үеэр ч энэ асуудлыг хөндөж, Увс нуурын ай савын дархан цаазат газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг хил дамнасан тусгай хамгаалалттай бүс болгохоор хэлэлцсэн юм.
Цаашид хоёр улс хамтран хамгаалах шаардлагатай хилийн дагуух бүс нутагт  Сийлхэмийн нуруу, Хөвсгөл, Хан-Хэнтий, Монгол Дагуурын ДЦГ-ууд, ОХУ-ын талаас Увс нуурын хотгор, Түнхэн, Даурийн тал багтаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан