"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Хилийн бүсийг түймрээс хамгаалахад хойд хөрштэй хамтран ажиллана
Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд "Ойг түймрээс хамгаалах тухай" хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ. Хил орчмын нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, учрах хохирлыг багасгах, түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахад энэ хэлэлцээр чиглэгдэх юм.
Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг ОХУ-ын Буриад улстай 1248 км, Хөвсгөл, Завхан, Увс аймаг Тува улстай 587 км, Дорнод, Хэнтий аймаг Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт 2190 км ой, хээрийн бүсээр хоёр улс хиллэдэг. Хилийн энэ шугамаас дотогш 10 км өргөн зурвасыг талууд түймрээс хамтран хамгаалах бүс гэж тогтоолоо.
Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон тэлж хоёр улсын хил орчмын байгаль экологи-эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж байна. 2006-2009 онд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Завхан аймгийн улсын хилийн дагуух бүс нутгаар 39 удаагийн түймэрт 4 сая орчим ой, хээрийн талбай шатаж, 5,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Иймд хилийн цаана гарсан түймрийгцаг алдалгүйунтраах, хамгаалалт хийх зэрэг арга хэмжээ авч, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх ажлыг тогтмол хэрэгжүүлнэ. Хэлэлцээрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Оросын талаас Ойн аж ахуйн агентлаг, Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гол үүрэгтэй ажиллана.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд "Ойг түймрээс хамгаалах тухай" хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ. Хил орчмын нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, учрах хохирлыг багасгах, түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахад энэ хэлэлцээр чиглэгдэх юм.Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг ОХУ-ын Буриад улстай 1248 км, Хөвсгөл, Завхан, Увс аймаг Тува улстай 587 км, Дорнод, Хэнтий аймаг Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт 2190 км ой, хээрийн бүсээр хоёр улс хиллэдэг. Хилийн энэ шугамаас дотогш 10 км өргөн зурвасыг талууд түймрээс хамтран хамгаалах бүс гэж тогтоолоо.

0 Сэтгэгдэл