"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
“Ерөнхий сайдын 30 минут” Чойр-Сайншандын замд болов
Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага Улаанбаатар-Сайншандын автозамын 325 дахь километрт боллоо. Монголын Мянганы сорилтын сангийн Автозамын төслийн хүрээнд барьж ашиглалтанд оруулсан Чойр Сайншанд чиглэлийн 176,4 км замын нээлтэд оролцох үеэрээ Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад хариуллаа.
Шинэчлэлийн Засгийн газар энэ жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн автозамыг хүлээн авсан. Өнөөдөр Дорноговь аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдож байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар-Дорноговийн зам биш ОХУ, БНХАУ-ыг холбосон Монголын босоо тэнхлэгийн автозамын нэгэн чухал хэсэг гэдгээрээ ач холбогдолтой гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд онцоллоо.
Засгийн газар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Өнөөдөр Таван толгойд Баруун Цанхийн ордыг олборлож эхэллээ. Баруун Цанхиас энэ жил хоёроос гурван сая тонн нүүрс нэмж олборлоод экспортонд гаргаж валютын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна гэлээ.
Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага Улаанбаатар-Сайншандын автозамын 325 дахь километрт боллоо. Монголын Мянганы сорилтын сангийн Автозамын төслийн хүрээнд барьж ашиглалтанд оруулсан Чойр Сайншанд чиглэлийн 176,4 км замын нээлтэд оролцох үеэрээ Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад хариуллаа.Шинэчлэлийн Засгийн газар энэ жил зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймгийн автозамыг хүлээн авсан. Өнөөдөр Дорноговь аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдож байна. Энэ бол зөвхөн Улаанбаатар-Дорноговийн зам биш ОХУ, БНХАУ-ыг холбосон Монголын босоо тэнхлэгийн автозамын нэгэн чухал хэсэг гэдгээрээ ач холбогдолтой гэж уулзалтын эхэнд Ерөнхий сайд онцоллоо.
Засгийн газар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Өнөөдөр Таван толгойд Баруун Цанхийн ордыг олборлож эхэллээ. Баруун Цанхиас энэ жил хоёроос гурван сая тонн нүүрс нэмж олборлоод экспортонд гаргаж валютын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна гэлээ.
0 Сэтгэгдэл
























