Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Мэдлэг бүтээгчид Монголын шинжлэх ухааны ирээдүйг хэлэлцэж байна
Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар олон улсын эрдэмтэн, судлаачид Төрийн ордонд хэлэлцэж байна.
“Шинжлэх ухаан, технологи, инновацийн” үндэсний чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ Үндэсний эрдэмтэн судлаачид улсынхаа хөгжилд хүч оролцоогоо уралдуулан өрсөлдөх, тэр хэрээрээ бүтээлч ажиллах тогтолцоонд шилжүүлэхээр анхааран ажиллаж байгааг онцолсон юм.

Инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, салбарын эрдэмтэн, судлаачаар дээрх асуудлыг хэлэлцүүлэх, бусад орны бодлого, менежмент, шинжлэх ухааны паркын үйл ажиллагааны туршлагаас суралцах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО хамтран энэхүү чуулганыг зохион байгуулж байна.
Үндэсний чуулганд ЮНЕСКО-гийн Парис, бүс нутгийн байгалийн шинжлэх ухааны баг, ОХУ, Беларусийн Суурь судалгааны сангийн төлөөлөгчид, БНХАУ-ын шинжлэх ухааны баг, ХБНГУ-ын Хельмхольцийн Нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Нийт 109 байгууллагын 700 гаруй төлөөлөгч оролцож байгаагийн 70 орчим хувь нь эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, их сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдлийн төлөөлөл болсон мэдлэг бүтээгчид байгаа юм.
Чуулганы дөрвөн салбар хуралдааны хүрээнд нийт 16 илтгэгчийн илтгэлийг сонсч, 25 эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид 4 үндсэн сэдвээр хэлэлцүүлэгт оролцож байна. БШУ-ны сайд Л.Гантөмөр “Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан бол ШУА-ын ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Технологи инновацийн хөгжилд суурь судалгааны гүйцэтгэх үүрэг, чиг хандлага” , МУИС-ийн захирал А.Галтбаяр “Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг” –ийн талаар оролцогчдод танилцуулав.
Тэгвэл зочдоос ОХУ-ын суурь судалгааны сангийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Александр Шаров “ОХУ ба дэлхийн шинжлэх ухаан” сэдвээр, ЮНЕСКО-гийн Ази-Номхон Далайн Бүсийн Төвийн захирал Хюберт Гижцэн “Бидний хүсэн хүлээж буй ирээдүйг бүтээхэд шинжлэх ухаан, технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг-2015 оноос хойш” сэдвээр тус тус илтгэл тавив.
Чуулганы төгсгөлд илтгэл, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын бодлого, бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөмж боловсруулах юм.
Чуулганы үеэр Шинжлэх ухаан, технологийн сан байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй учраас “Шинжлэх ухаан-үйлдвэрлэл-2013” үзэсгэлэн өнөөдөр 15:00 цагт “Блю-Мон” төвд гарна.

0 Сэтгэгдэл