"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Г.Уянга Чингэлтэй дүүргийн хороодын удирдлагуудтай уулзлаа
УИХ-ын гишүүн Г.Уянга Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нар болон нийгмийн ажилтнуудыг ажил хэрэгч “Өглөөний цай”-нд урьж, хороодын нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүллээ. Уулзалт “Rock Sugar” ресторанд болсон бөгөөд илэн далангүй халуун дотно яриагаар өрнөсөн юм.

Чингэлтэй дүүрэг нь хүн ам ихтэй, нийслэлийн томоохон дүүргийн нэг бөгөөд ажилгүйдэл, ядуурал ихтэйд тооцогддог. Г.Уянга гишүүний хувьд тус дүүргээс ялалт байгуулан Их хуралд төлөөлөл болон сонгогдсон. Энэ утгаараа сонгогчдын ажил амьдралд үлдэцтэй хуулиудыг санаачлан батлуулах, тойрогт тулгамдсан асуудлыг шат шатандаа хамтдаа шийдэх гарцуудын талаар ярилцлаа. Мөн “Түгээлэн ундарга” ТББ болон “My key” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран дүүргийнхээ амьдралын боломж тааруу өрхүүдийн хэлний авьяастай 30 хүүхдийг англи хэлний нэг жилийн сургалтанд хамруулах ажлыг дэмжиж байгаагаа дуулгалаа. Уг төслийг “Түгээлэн ундарга” ТББ болон “My key” сургалтын төвөөс хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн Чингэлтэй дүүргийн хороод тус бүрээс 10, 10 хүүхэд сонгон авч тэдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. Тэдгээр 30 хүүхэд Чингэлтэй дүүргийн ирээдүй болсон сурагчдыг төлөөлөн дүүргийнхээ олон сайн үйлсэд гар бие оролцох, англи хэлийг эзэмших, цаашид гадаадын их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой болох юм.
Уулзалтын үеэр хороодын удирдлагууд хорооныхоо нийгэм, эдийн засгийн байдал болон тулгамдаж буй асуудлыг тойргийнхоо гишүүнд уламжиллаа. Чингэлтэй дүүргийн ихэнх хороо цэцэрлэг, сургуульгүй, зарим хороонд цогцолбор байр байхгүй байгааг тэд мөн уламжилж байв. Үүнээс гадна хэт их улстөржиж, намчирхсан байдал дүүрэг, нийслэл дээр гарч хороодын хөгжлөөс хойш татаж байгааг ч илэн далангүй дуулгаж байсан юм. Мөн газрын тухай хуулийг эргэж харах, гэр бүлийн төлөвшлийн асуудлаар эмэгтэй гишүүдийг уриалан хамтран ажиллах зэрэг хэд хэдэн хуулийн төслийг санаачлахыг уламжиллаа.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Уянгад хороодын дарга нар анхан шатны нэгждээ анхаарал тавьж байгаад талархсанаа илэрхийлсэн бөгөөд гишүүн энэ есдүгээр сарын 16-наас эхлэн тойргийнхоо сонгогчидтой шат дараалан уулзаж хороодын ажлын гүнд орж ажиллана гэдгээ дуулгасан юм.

0 Сэтгэгдэл
horoonii irgen
Àìüäðàëûí áîëîìæ ìóóòàé ÷ ç¿òãýëòýé õ¿¿õä¿¿äèéã ¿íý òºëáºðã¿é ñóðãàíà ãýäýã òààëàãäàæ áàéíà. Ýíý òºñ뺺 ¿ðãýëæë¿¿ëýýðýé.
2013.09.07