Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
Түрээслэгчдийн нэгдсэн холбоо үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ

УИХ-ын гишүүн Г.Уянга Түрээслэгчдийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдсоноосоо хойш үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа бөгөөд  тус холбооныхон ирэх даваа гарагаас эхлэн өөрийн байрандаа төвхнөн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэх юм. Түрээслэгчдийн Нэгдсэн Холбооны өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч Отгончимэг ажиллаж, түрээслэгчдэд байнгын эрх зүйн зөвлөгөө өгч байхаар боллоо. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилж буй Түрээсийн тухай хуулийн төсөлд Түрээслэгчдийн Нэгдсэн Холбооны идэвхтэн гишүүд идэвхтэй оролцоно гэдгээ мэдэгдээд буй. Өнөөдөр Түрээслэгчдийн нэгдсэн холбооны зарим гишүүдийг УИХ-ын гишүүн Г.Уянга хүлээн авч уулзан хамтдаа “Өглөөний цай” барилаа. Уг уулзалтанд Орхон худалдааны төв, Хүчит шонхор зах, Улаанбаатар их дэлгүүр, UB mart худалдааны төв, Теди төв, Мишээл төв, “Билэг” их дэлгүүр, Нарантуул  зэрэг газрын түрээслэгчид оролцож санал бодлоо солилцлоо. Түрээслэгчдийн нэгдсэн холбооныхон ирэх долоо хоногт багтан Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгох бөгөөд тэдгээр нь бүх зах худалдааны төвийн төлөөллүүд байх гэнэ. Дашрамд дурдахад бүх түрээслэгчид автоматаар Түрээслэгчдийн нэгдсэн холбооны гишүүн байх юм. Тэд холбоогоороо дамжуулан өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах зэрэг эрхийг эдлэх юм байна.                                
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан