Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо
Зүрхгүй хүн байна аа
55 настай Крейг Льюис өнгөрсөн оны гуравдугаар сард зүрхний дутагдлаас болон сандарч эмч нар яаж ч тусалж чадалгүй нас барсан байна. Гэвч “Техасын зүрхний мэс заслын хүрээлэн”-гийн хоёр эмч үүнийг шийдэх арга сэдэж зүрхний үйл ажиллагааг орлон цусыг биед нь байнаг шахан түгээж байх төхөөрөмж суулгахаар шийдвэрлэсэн байна. Доктор Билли Кон, Бад Фрезер нар Крейгийн зүрхний оронд өнөөх төхөөрөмжөө суулгажээ. Мэс заслаас хойш нэг хоног болоод өвчтөн ухаан орж, бие нь ямар ч зовуиргүйи сайн байгаа талаар эмч нартаа хэлсэн байна. Эмч нар энэ төхөөрөмжөө хүний биед суулгахын өмнө тугалд 50 гаруй удаа суулгаж туршсан юм байна. Мал суурилуулсны дараа нэг хоноод л зүгээр идэж, унтаж, хэвийн байдлаар хөдөлж байсан байна. Харин венийн судсаар цус яг зүрхний хэмнэлээр гүйхгүй байх дутагдал хааяа гарч байжээ. 
Льюс Крейгийн өвчин маш богино хугацаанд даамжирч бүр 2011 оны гуравдугаар сард эмчлэгч эмч нь үзээд гайхамшиг л тохиодоггүй юм бол 12 цагийн дараа нас барна гэж хэлж байжээ. Ийм ч болохоор түүний гэргий Линда дээрх хоёр эмчид ямар ч байсан түүний цээжинд энэ зүрх орлуулагчаа суулгахыг зөвшөөрчээ. Энэ нь тэгээд ихэнхийг нь гэрийн нөхцөлд бэлтгэж угсарсан бүтээл юм байна. Одоо Крейгийн “зүрх орлуулагч” зогсолтгүй ажиллаж цусаа шахсаар байгаа гэнэ.
“Би түүний цээжинд чихээ наагаад чагнахаар зүрхний цохилт биш, зүгээр л шийгах шиг чимээ сонсогддог юм, сонин шүү” хэмээн анхны зүрхгүй хүний гэргий Линда хэлж байна. Харин Крейг бол манай гариг дээрх зүрхгүй цор ганц хүн болохоор түүнд зүрхний цохилт гэж байхгүй даралтыг нь хэмжих аргагүй юм.

0 Сэтгэгдэл